Сургалт Швед улсын Лундын их сургуульд 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 5 дугаар сарын 6-ны хооронд болов. Сургалтад ШУТИС, БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын докторант Ч.Наранцацрал, ХАСК мэргэжлийн хөтөлбөрийн 4 дүгээр курсын оюутан З.Сайнсанаа, 3 дугаар курсын оюутан Б.Билгүүн нар хамрагдлаа. Сургалтаар барилгын хашлага бүтээцийн чийгийн горимыг загварчлах WUFI, болон нарны PV хавтан сонгох тооцооллын SAM программуудтай танилцаж, ашиглаж сурав.
Лундын их сургуулиас оюутнуудад хаших бүтээцийн чийгийн горимыг загварчлах WUFI программыг ашиглах 1 сарын эрхийг олгосон. Ингэснээр оюутнууд сургалтын явцад олж авсан мэдлэгээ батжуулах, программыг судалгааны ажилдаа ашиглах боломжийг олгож байгаа юм.




“АВТО ЗАМ-2025” АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
JOINT CONFERENCE OF THE ISEC 2025 / ASEA SEC 7 олон улсын эрдэм шинжилгээний хурал
НААНОВО ГРИН ЭНЕРЖИ ХХК-аас ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд “ХАЯГДАЛ БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ” мэргэжлийн ЛАБОРАТОРИЙН ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАХ үйл ажиллагаа боллоо.
“CECAR10” Civil Engineering Conference at the Asian Region олон улсын эрдэм шинжилгээний хурал
"2IP-2025” арга хэмжээ