2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Архитектур төлөвлөлт дизайны онол” номын нээлт болж өндөрлөлөө. Тус ном нь Солонгос улсын архитектурын салбарт үндсэн сурах бичиг болгон ашиглагддаг бөгөөд “Кёнжин Архитектор Номад” ХХК-ий санаачилгаар солонгос хэлнээс орчуулагдан, хэвлэн нийтлэгдэж редактораар БАС-ийн Архитектурын салбарын зөвлөх профессор И.Гончигбат ажилласан байна.
Номын нээлтийн үеэр ШУТИС, БАС-ийн захирал Б.Нарантуяа болон БНСУ-ын Sahmyook Их сургууль, Соёл Урлагийн Коллежийн захирал И Тэ Инь нар цаашид хоёр сургуулийн архитектурын салбарын боловсрол, соёлын солилцооны хүрээнд багш, оюутнууд болон мэргэжилтнүүдийг чадавхжуулах, харилцан туршлага солилцоход идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцож хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Дээрх үйл ажиллагааны хүрээнд 2024 оноос эхлүүлэн ШУТИС, БАС болон Sahmyook Их сургууль, Соёл Урлагийн Коллежийн багш ажилчид “Архитектурын хөтөлбөр”-ийн хүрээнд сонгогдсон хичээлүүдийг харилцан заах, шилдэг оюутны төслүүдийг шалгаруулж үзэсгэлэн гаргах, ном товхимол болгон хэвлэн нийтлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Мөн номын нээлтийн үеэр ном хандивлах арга хэмжээ болж “Кёнжин Архитектор Номад” ХХК-аас ШУТИС, БАС-д архитектурын салбарын багш оюутнуудын сургалтын гарын авлага болгон “Архитектур төлөвлөлт дизайны онол” номоос 320 ширхгийг хандивласан бөгөөд ШУТИС, БАС-ийн захирал Б.Нарантуяа “Кёнжин Архитектор Номад” ХХК-ны захирал Жу Чан Гунд талархлын бичиг гардуулав.



БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!