“Хөрсний механикийн Улсын VIII олимпиад” нь 2022 оны 12-р сарын 03-ны өдөр амжилттай зохион байгуулагдав. Тус тэмцээнд ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, Монголын Үндэсний Их Сургууль, Их Засаг Олон Улсын Их Сургууль, Үндэсний Техникийн Их Сургууль, Монгол-Коосэн Технологийн Коллежийн нийт 40 гаруй оюутан оролцов. Хувийн амжилтаар Барилга Архитектурын Сургуулийн оюутан Г. Отгонбаатар 1-р байр, Г. Ичинноров 2-р байр, Ц. Бат-Оргил 3-р байр тус тус эзэлж, тусгай байрыг Б. Бадамцэцэг болон Б. Дэлгэрмөрөн нар эзлэв. Багийн амжилтаар ШУТИС 1-байр эзэлж, ҮТИС 2-р байр, ИЗОУИС 3-р байр тус тус эзэллээ.


БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!