ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль болон “Баяр багш” сангаас хамтран “Барилгын механик”-ийн улсын уламжлалт олимпиадыг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.

1-р шатны шалгаруулалтыг барилгын инженерийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй Монгол улсын их, дээд сургуулиуд сургууль тус бүр дээрээ зохион байгуулж дараагийн шатанд оролцох оюутнуудаа шалгаруулав.
Тус олимпиадын 2-р шатны шалгаруулалт 2022.11.16-нд ШУТИС-ийн БАС дээр зохион байгуулагдаж, эхний шатнаас шалгарсан ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Их Засаг Их Сургуулийн 54-н оюутан мэдлэг, чадвараа сорин өрсөлдлөө.
“Баяр багш” сан, "МОНКОН КОНСТРАКШН" ХХК энэхүү олимпиадыг ивээн тэтгэж, зохион байгуулах комисст ШУТИС, БАС-ийн Барилгын Инженерийн Салбарын багш нар ажиллав.
Ийнхүү “Статик тодорхой систем” сэдвийн хүрээнд зохион байгуулсан олимпиадад шагналт байр эзэлсэн оюутнуудын шагналыг Барилга Инженерийн салбарын 60 жилийн ойн “БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” онол практикийн бага хурал дээр гардуулж баяр хүргэлээ.

l байр О.Гантигболд ШУТИС-БАС
ll байр Г.Отгонбаатар ШУТИС-БАС
lll байр Г.Ичинноров ШУТИС-БАС
Тусгай байр l: C.Баян-Эрдэнэ ШУТИС-БАС
Тусгай байр ll: C.Cумъяабазар ШУТИС-БАС
Тусгай байр lll: Б.Ариунжаргал ХААИС
Энэхүү олимпиадад оролцсон Их, Дээд сургуулиуд, нийт багш нар, "МОНКОН КОНСТРАКШН" ХХК болон “Баяр багш” сангийн хамт олонд ажлын их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Зохион байгуулах комисс
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.