ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургууль болон БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн хамтарсан хот байгуулалт-инженерчлэлийн салбар байгуулах, хот байгуулалтын салбарын хүний нөөцийг чадавхижуулах, үйлдвэрлэл-судалгаа-төрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий 5 сая ам. долларын хөрөнгө оруулалттай “S-Quad (2022 -2027)” төслийн нээлтийн хурал 2022 оны 9-р сарын 1-ний өдөр ШУТИС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү нээлтийн хуралд ШУТИС-ийн захирал Т.Намнан, гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга Т.Ууганбаяр, КОЙКА-гийн Монголд дахь суурин төлөөлөгч Ким Жүн Му, суурин төлөөлөгчийн орлогч И Кан Сан, Нийслэлийн хот төлөвлөлт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын, хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал, уг төслийг хэрэгжүүлэгч талууд болох Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Барилга, хүрээлэн буй орчны инженерийн сургуулийн профессор Ким Жае Ён, профессор Ёнгсанг Квон, профессор Ли Ин Кён, ШУТИС.БАС-ийн захирал Б.Нарантуяа, БАС-ийн сургалт, чанарын албаны дарга М.Сугар, БАС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Аюурзана, Барилгын инженерийн салбарын эрхлэгч М.Оюунчимэг, БИС-ын зөвлөх профессор Я.Дүйнхэржав, Инженерийн байгууламжийн салбарын эрхлэгч Р.Болормаа, Архитектурын салбарын эрхлэгч Г.Цовоодаваа, Архитектурын салбарын зөвлөх профессор И.Гончигбат, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрхлэгч Ж.Даваацэрэн, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын зөвлөх профессор С.Чулуунхуяг, уг төслийн дотоодын зөвлөх Архитектурын салбарын дэд профессор Э.Пүрэв-Эрдэнэ, дотоодын зөвлөх Барилгын инженерийн салбарын ахлах багш О.Алтанзагас болон БАС-ийн профессор, багш нар, судлаачид, зочид төлөөлөгчид оролцож төслийн танилцуулга, суурь судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж төслийг албан ёсоор эхлүүллээ.



“S-Quad” төслийн хүрээнд Монгол улсад тогтвортой (Sustainable), аюулгүй (Safe), ухаалаг (Smart) хотыг хөгжүүлэхэд хот байгуулалтын салбарын хүний нөөцийг чадавхижуулах хамтарсан бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрийг боловсруулах, богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулах, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, хот төлөвлөлтийн лаборатори, салбар байгуулах, Солонгос-Монголын хамтын ажиллагааны төвийг нээх зэрэг олон талт үйл ажиллагааг явуулах юм.
Төслийн суурь судалгааны ажлын хүрээнд төслийг хэрэгжүүлэгч талууд болох Сөүлийн Үндэсний Их Сургууль болон ШУТИС.БАС-ийн төлөөлөгчид хот байгуулалт, инженерчлэлийн шинэ салбар байгуулахад төр, аж ахуйн нэгж, сургалт судалгааны байгууллагын харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр албан уулзалтуудыг хийснээс дурдвал:


Эдгээр уулзалт, ярилцлагуудын үр дүнг төслийн нээлтийн хуралд танилцуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар оролцогч талуудтай санал солилцлоо.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!