2022 оны 8 сарын 28 өдөр ШУТИС, Барилга Архитектурын Сургууль болон Сөүл Хотын Их Сургуулийн Хот Төлөвлөлтийн Инженерчлэлийн салбар хооронд “Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн төсөл болон бүс нутгийн тэнцвэргүй байдлын онцлогийн судалгаа” сэдвийн дор хот төлөвлөлтийн судалгааны туршлага солилцох семинар амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ үеэр БАС-ийн захирал, доктор Б.Нарантуяа, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б. Аюурзана, Архитектурын салбарын эрхлэгч, доктор Г.Цовоодаваа нар Сөүл Хотын Их Сургуулийн профессор Юү Сок Ён нар хоёр салбар сургуулийн цаашдын хамтарсан судалгаа шинжилгээ, боловсролын туршлага солилцох талаар ярилцлаа.

Уг семинарын хүрээнд Сөүл Хотын Их Сургуулийн Хот Төлөвлөлтийн Инженерчлэлийн салбарт суралцаж буй 2 магистр, 2 докторантуудын Улаанбаатар хотод хийгдэж буй хот төлөвлөлтийн бодлогын болон дизайны судалгаа зэрэг нийт 4 илтгэл тавигдаж Архитектурын салбарын профессор багш нар санал бодлоо хуваалцлаа.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!