2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “I AM IMPORTANT” – 2022 арга хэмжээг ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургууль болон Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК хамтран зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг нээж ШУТИС БАС-ийн захирал Б.Нарантуяа оюутан залууст хандан үг хэллээ. “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн инженерүүд мэргэжлийн баг хамт олон ирээдүйн барилгын чиг хандлага, ажлын байранд гарахад шаардагдах мэдлэг чадвар болон ажил мэргэжлийн онцлог ялгааны тухай оюутнуудтай чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ШУТИС БАС, “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг хамтын ажиллагааны санамж бичгийн онцлог нь тус сургуулийн оюутныг цалинтай дадлагажигч болон тэтгэлэг хөтөлбөрүүдэд хамруулах явдал юм. Сайн төгсөгчийг сайн мэргэжилтэн болгох хамтын түншлэлийг бий болгох нь үр ашигтай, урт хугацааны түншлэлийн суурь билээ.


БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!