ШУТИС.Барилга, архитектурын сургууль, Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын барилгын инженерүүдийн холбоо хамтран 2 жил тутам уламжлал болгон зохион байгуулдаг "ДХАСК-ДАЧ Улаанбаатар 2022” буюу Дулаан хамгаалалт, Халаалт, Агаар сэлгэлт, Кондиционер, Дотор агаарын чанар конференци 2022.04.28-ны өдөр амжилттай боллоо.

Энэхүү конференцийн үеэр ШУТИС.Барилга, архитектурын сургууль, “Монголын барилгын инженерүүдийн холбоо” –той хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн зорилго, ерөнхий нөхцөлд талууд барилгын салбарт бэлтгэгдэж буй инженерүүд болон салбарт ажиллаж буй инженерийн тасралтгүй мэргэжил дээшлүүлэх тогтолцоог хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд харилцан хамтарч ажиллахыг онцолжээ.

БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!