БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбар нь жил бүр “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ЦЭВЭР ОРЧИН” сэдэвт үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг ба энэ жил хурлыг БХБЯ, БОАЖЯ, Усны газар, ХСУХАТАҮЗЗ, Нийслэлийн ЗДТГ болон Усны академи, УСУГ, ТТДС-тай хамтран 2022 оны 04 сарын 22-ны өдөр зохион байгуулав.
Усны газрын дарга Ш.Мягмар хурлыг нээж, “Усны талаар баримтлах бодлого, эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавив. Хурлыг БАС-ийн ХБОИС-ын зөвлөх профессор, Доктор (PhD), профессор С.Чулуунхуяг удирдан явуулав.

Хуралд нийт 29 илтгэл хэлэлцүүлсэн ба төрийн ба төрийн бус байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн мөн салбарын угсралт, ашиглалт үйлчилгээ, зураг төслийн 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 100 гаруй төлөөлөгчид оролцов.

Хуралд МУИС, ШУТИС болон ШУА-ын Газарзүй геоэкологийн хүрээлэн, аж ахуйн нэгж байгууллагууд ханан илтгэл бэлтгэж оролцсон.

БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!