ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн дэргэдэх Геотехникийн судалгааны төв, Хөрсний механик, динамикийн судалгааны профессорын багаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилга, байгууламжийн геотехникийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний XV бага хурал 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдөр зохион байгуулагдлаа. Хурлыг нээж БАС-ийн захирал доктор Б.Нарантуяа үг хэлэв. Мөн хуралд оролцогсдод хандан ШУТИС-ийн ЭШИГ-ын дарга, доктор Т.Энхцацрал баяр хүргэж үг хэлэв. Хурлыг БИС-ийн эрхлэгч, доктор, дэд профессор М.Оюунчимэг удирдан явуулав.


Тус хуралд Япон улсын Тохоку их сургууль, Кюүшү Их сургууль, Ямагата Их сургууль, Хирошима Их сургуулиудын эрдэмтэн судлаачид Masato Motosaka, Hiroshi Tagawa, Kazuya Mitsuji, Susumu Ohno, Hiroyuki Miurа нар “Газар хөдлөлийн инженерчлэл”-ийн асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн тус хуралд ШУТИС-ийн Барилга архитектурын сургууль, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, Газар зүй, геоэкологийн хүрээлэн, “Сойл Трейд” ХХК гэх зэрэг 8 байгууллагын 20 илтгэл хэлэлцүүлж 80 орчим инженерүүд, эрдэмтэн судлаачид оролцсон өргөн цар хүрээтэй хурал болж өндөрлөлөө.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлыг инженер-геологи, геотехникийн судалгааны “Сойль Трейд” ХХК байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан зохион байгууллаа.


Энэ эрдэм шинжилгээний хурлын үеэр Барилгын инженерийн салбарын магистр, доктор оюутны сургалт судалгааны танхимын нээлт болов. Уг танхимыг ШУТИС-ийн ректорын тушаалын дагуу “Монгол улсын ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Дашжамцын нэрэмжит танхим “-ын нэрэмжит болгосон юм. Танхимд багш Д.Дашжамц магистр, докторын судалгаа, боловсруулалтын ажилд зориулсан 900 гаруй гадаад , дотоодын хэвлэл, ном сурах бичиг, ЭШ-ний бүтээлүүдийг хандивлав.



Уг танхим нь магистр, доктор оюутны сургалт судалгаанд зориулагдсан баялаг номын сангаас гадна өндөр хүчин чадалтай компьютер, принтер, хувилагч машинуудаар тоноглогдсон байна. Эдгээрийг БАС-ийн захиргаа, Монголын Хөрсний механик, геотехникийн холбоо, Сойль Трейд ХХК, Эм Пи Эй ХХК, Бодь Интернэйшнл ХХК, Бодь Пропертийз ХХК-аас хөрөнгө зардал гаргаж тохижуулан хүлээлгэн өглөө.


Хуралд илтгэл ирүүлж хамтран ажилласан судлаачид болон хурлыг зохион байгуулахад идэвх зүтгэл гарган ажилласан БИС-ийн эрхлэгч доктор М.Оюунчимэг, доктор Ж.Алтанцэцэг, доктор Ц.Цоггэрэл, инженер Б.Бужинханл, А.Батсайхан захиралтай Сойль Трейд ХХК-ны хамт олон, Монголын барилгын инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Хонгорзул, Монголын Хөрсний механик, геотехникийн холбооны тэргүүн, доктор С.Нямдорж нарт гүн талархал илэрхийлье. Хурлыг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн БИ салбарын болон Хөрсний механик, динамикийн судалгааны профессорын багш багш нартаа гүнээ талархал илэрхийлье.
БАС-ийн Геотехникийн судалгааны төв, Хөрсний механик, динамикийн судалгааны багийн хамт олон
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд БНСУ-ын Softdsp компаниас сургалт, судалгааны хэмжилтийн тоног төхөөрөмж 2026.06.22-д хандивлав.
Сонгино хайрхан дүүргийн хорооны Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарт зориулсан “Хог хаягдлын менежментийн сургагч багш бэлтгэх” сургалтыг 2026.06.16-19 өдрүүдэд зохион байгууллаа.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.