Дүрслэх геометрийн Улсын XII олимпиадын дүн гарч ШУТИС-ийн БАС-ийн Инженерийн зурагзүйн тэнхимийн эрхлэгч Ч.Мягмаржав, Монголын зурагзүйн нийгэмлэгийн захирал Т. Болдбаатар, зохион байгуулах комисс, инженерийн зурагзүйн багш нар болон МУБИС, ХААИС, БХИС, ТТДС, Тээврийн дээд сургуулийн багш нар оролцож шалгарсан оюутнуудад шагнал гардуулав.




Хувийн амжилтаар: (зүүн гар талаас) 1-р байр Д.Батзориг /ШУТИС/, 2-р байр Д.Түвшинбаяр /ШУТИС/, 3-р байр Л.Даваадорж /ШУТИС/, 3-р байр Г.Цогтбаатар /ШУТИС/, Тусгай байр М.Ахтанберди /ШУТИС/ нар

Багийн амжилтаар:
1-р байр ШУТИС, 2-р байр Тээврийн дээд сургууль, 3-р байр Их засаг их сургууль тус тус эзлэв.

Энэхүү олимпиадыг зохион байгуулахад чармайлт гарган оролцсон их, дээд сургуулиуд болон нийт багш нартаа ажлын их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
ШУТИС, БАС, Инженерийн зурагзүйн тэнхим, зохион байгуулах комисс
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!