“Инновацийн бүтээлийн уралдаан-2021” нэгдүгээр шат зохион байгуулагдлаа
Судалгаанд суурилсан их сургууль хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, ШУТИС-ийн 2030 стратеги төлөвлөгөөний “Бид шинийг санаачлагч, оюуны бүтээлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэгч энтрепренер байх” үнэт зүйлийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, профессор багш нарын шинжлэх ухаан, технологийн шинэ санааг бодит бүтээл болгоход туслах, олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор “Инновацийн бүтээлийн уралдаан-2021” уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Уралдаан хоёр үе шаттай бөгөөд эхний шатнаас шалгарсан багуудад тодорхой хэмжээний санхүүжилт олгож санааг нь бодит бүтээл болгох билээ.
Уг уралдааны хүрээнд Барилга Архитектурын Сургуулийн профессор багш нарт инноваци, инновацийн талаарх ерөнхий ойлголт, бүтээл санаагаа хэрхэн инновацийн бүтээгдэхүүн болгох, гарааны компаний талаар сургалтыг 11 дүгээр 04-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Сургалтыг БАТС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), профессор Ч.Баасандаш удирдан явуулав.

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр уралдааны эхний шатыг цахим хэлбэрээр зохион байгуулав.
Үнэлгээний комисст Захирал Б.Нарантуяа, ЭНБ дарга Ц.Оюунцацрал, ШУТИС-ийн ЭШИГ-ын мэргэжилтэн М.Зулбаяр, ТДТ-ийн мэргэжилтэн Н.Бадрах, Архитектурын салбарын дэд профессор Э.Пүрэв-Эрдэнэ, Инженерийн зурагзүйн тэнхимийн ахлах багш Э.Оюунзаяа, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын ахлах багш Б.Мөнхбаяр, Барилгын инженерийн салбарын багш Б.Жавхлан нар ажиллав.
|
|
|
|
|
|
Үнэлгээний комисс Хүрээлэн буй орчинд ээлтэй инженерийн шийдэлтэй байх, Бүтээлийн өнгө үзэмж, Үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой эсэх, Шинэлэг тал, Инновацын бүтээл эсэх үзүүлэлтүүдээр дүгнэж дараагийн шатанд Энзим бордоо, Нарны картан шугам, Нанобабл технологиор ус цэвэршүүлэх туршилт судалгаа, Гэр хорооллын иргэдэд зориулсан "Нэг айлын сууц төлөвлөхөд зориулсан гарын авлага” бүтээлүүд шалгарав. Уг багууд тодорхой хэмжээний санхүүжилт авч санаагаа бүтээл болгож дараагийн шатанд өрсөлдөх юм.
Идэвх санаачилгатай оролцсон нийт профессор багш нартаа баярлалаа. Цаашдын эрдэм судлалын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Дараагийн шатанд шалгарсан багуудад амжилт хүсье.
Оюуны өмчийн сургалт зохион байгуулах тул профессор багш нар идэвхтэй оролцоорой.
Мэдээ бэлтгэсэн Ц.Оюунцацрал, О.Мөнхчимэг
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд БНСУ-ын Softdsp компаниас сургалт, судалгааны хэмжилтийн тоног төхөөрөмж 2026.06.22-д хандивлав.
Сонгино хайрхан дүүргийн хорооны Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарт зориулсан “Хог хаягдлын менежментийн сургагч багш бэлтгэх” сургалтыг 2026.06.16-19 өдрүүдэд зохион байгууллаа.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.