МУ-ын зөвлөх инженер, техникийн ухааны доктор (Ph.D) М.Магмут агсаны гэр бүлээс түүний хэрэглэж байсан ном сурах бичгүүдийг хандивлалаа
МУ-ын зөвлөх инженер, техникийн ухааны доктор (Ph.D) М.Магмут агсан нь ШУТИС-ийн БАС-д ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулж, эрдэм шинжилгээний хуралд өөрийн туршлагаа хуваалцаж, сургуультай хамтран ажилладаг МУ-ын ахмад туршлагатай инженерүүдийн нэг байсан билээ. Түүний гэр бүлийн зүгээс хэрэглэж байсан ном сурах бичгүүдийг нь багш, оюутнуудад хандивлах хүсэлттэйгээр ирүүлснийг БАС-ийн захиргаа, БИСалбарын зүгээс баяртайгаар хүлээн авч, 2021 оны 11-сарын 10-ны өдөр 2-р байрны 4 давхарт үзэсгэлэн гаргаж ажиллаа. М.Магмут агсаны ажил эрхлэлт болон эрдэм шинжилгээний ажлын талаарх товч мэдээллийг гаргаж хойч үеийнхэнд танилцуулав. Багш, оюутнууд ном сурах бичиг, гарын авлагыг үзэж сонирхон өөрийн хэрээгцээт номоо авлаа. Хүрэлцэн ирсэн гэр бүлийнхнийг нь БАС-ийн захирал Б.Нарантуяа, дэд захирал М.Сугар, БИСалбарын эрхлэгч Я.Дүйнхэржав нар хүлээн авч талархал илэрхийлэв.


БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!