УРИЛГА
"IABMAS 2022" нь гүүрийн засвар, аюулгүй байдал, менежментийн чиглэлээрх 11 дэх удаагийн олон улсын хурал 2022 оны 7-р сарын 11-ээс 15-ны өдрүүдэд Испани улсын Барселона хотод зохион байгуулагдах гэж байна. IABMAS нь гүүрийн засвар, шинэчлэл, гүүрийн менежмент, гүүрийн ашиглалт ба ирээдүйн хөрөнгө оруулалт, гүүрийн бат бэх, аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээтэй холбоотой асуудлуудыг хэлэлцдэг дэлхийн 40 гаруй улс орны эрдэмтэд, судлаачид, инженерүүд гүүрийн инженерчлэлийн чиглэлээрх судалгааны ажил, шинэ дэвшилтэт технологи, ололт амжилт, мэдлэг, практик туршлагаа солилцдог олон улсын дээд түвшний форум юм. Энэхүү 2022 оны хуралд Монгол улсыг төлөөлөн ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн профессор, багш нар тусгай мини симпозиум бие даан зохион байгуулан ажиллах гэж байгаа нь энэ чиглэлээр зохион байгуулж буй анхны томоохон үйл ажиллагаа юм.
Мини симпозиумыг “Strengthening existing bridges” буюу “Ашиглагдаж буй гүүрүүдийн хүчитгэл” сэдвийн хүрээнд зохион байгуулна. Иймд эрдэмтэн судлаач, инженерүүд, салбарын мэргэжилтэн та бүхнийг энэхүү хуралд оролцохыг урьж байна.
IABMAS 2022 олон улсын хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх веб хуудаснаас авна уу. https://congress.cimne.com/iabmas2022/frontal/dates.asp
Дотоодын зохион байгуулагч: ШУТИС-Барилга Архитектурын Сургууль Харилцах Имейл хаяг: Iabmas2022.mongolia@gmail.com
Өгүүллийн хураангуй бичих формат, заавар татан авах линк: https://congress.cimne.com/iabmas2022/frontal/Abstract.asp
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!