Барилга, Архитектурын сургуулийн Архитектур мэргэжлийн оюутнууд хот төлөвлөлтийн олон улсын уралдаанд оролцлоо
ОХУ-ын Владивосток хотын Алс Дорнодын Холбооны Их Сургууль (ДВФУ) дээр 2021 оны 4 дүгээр сарын 12-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан МЕЖДУНАРОДНАЯ ВЫСТАВКА-КОНКУРС «ПАРАЛЛЕЛИ-2021» нэр бүхий «Архитектура», «Дизайн архитектурной среды»-ний сэдэвт архитектур, хот төлөвлөлтийн олон улсын оюутан залуусын мэргэжлийн уралдаанд Барилга, Архитектурын сургуулийн Архитектур мэргэжлийн оюутнууд оролцлоо.
Архитектурын салбарын ахлах багш С.Амгалангийн удирдсан оюутан Э.Мишээл “БОТАНИЧЕСКИЙ ЦЕНТР – АРХИТЕКТУРЫ ПРОСТРАНСТВЕННОГО ПЛАНИРОВАНИЯ”, Архитектурын салбарын ахлах Н.Наратуяагийн удирдсан оюутан Д.Жигжидсүрэн “УНИВЕРСИТЕТСКАЯ БИБЛИОТЕКА В УЛАН-БАТОРЕ” бүтээлүүдээрээ оролцлоо.

Үүний зэрэгцээ ШУТИС-ийн БАС-ийн Архитектурын салбарын нийт багш нартаа та нарынхаа мэдлэг, ур чадвар, заах арга зүйн ухаанд чинь талархал дэвшүүлэж байна. Оюутнууд та нарын ч оюутнууд. Тийм болохоор оюутнууд та нарын зааж сургасан мэргэн ухаанаар өнөөдөр олон улсын мэргэжлийн үйл ажиллагаанд оролцох хэмжээнд хүрсэн байна гэж багш нартаа ч баяр хүргэе.

конкурсын дипломоор шагнуулсан сайхан мэдээг өнөөдөр хүлээж авлаа.
Өнөөдөр Монгол улсын оюутан залуусын ур чадвар, мэдлэг боловсрол олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн бас нэг илэрхийлэл гэж үзэж байна. Архитектурын салбарын багш С.Амгалан болон оюутнууддаа цаашдын уран бүтээл, ур чадварт өндөр амжилт хүсье.
Мэдээллийг бичсэн ШУТИС-ийн БАС-ийн Архитектурын салбарын ахлах багш Н.Наратуяа.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!