ШУТИС-ийн 60 жилийн ойн “Хүндэт өргөмжлөлийн тэмдэг” гардуулах үйл ажиллагаа боллоо
2020 оны 09 сарын 08-ны өдөр БАС-ийн Архитектурын салбарын ахмад багш, доктор (Ph.D), дэд профессор, ШУТИС-ийн хүндэт профессор Ч.Дагшигдоржид ШУТИС-ийн 60 жилийн ойн Хүндэт тэмдгийг ШУТИС-ийн захирал Б.Очирбат хүндэтгэлтэйгээр гардуулав.
Тэмдэг гардуулах ёслолд БАС-ийн дэд захирал Ж.Азжаргал, Салбарын эрхлэгч И.Гончигбат нар оролцож баяр хүргэв.
Ч.Дагшигдорж нь Архитектурын салбарт 1973 оноос хойш тасралтгүй 42 жил ажилласан ахмад багш бөгөөд олон арван барилгын зураг төсөл боловсруулсан зөвлөх архитектор хүн. Түүний хөдөлмөрийг ийнхүү үнэлж ШУТИС-ийн 60 жилийн ойн Хүндэт өргөмжлөл, тэмдгээр шагнасан юм.
Ч.Дагшигдорж багшдаа уран бүтээл, эрдэм судлалын өндөр амжилт хүсч, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Аз Эко ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА,
“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2026” амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш, дэд профессор Б.Аюурзана Италийн Катаниагийн их сургуульд ажиллаад ирлээ.