ОХУ-ын Эрхүү хотын Үндэсний Эрдэм Шинжилгээний Техникийн Их Сургуульд ажиллаад ирлээ
2019 оны 12 сарын 23-27 ны өдрүүдэд ОХУ – ын Эрхүү хотын Үндэсний Эрдэм шинжилгээний техникийн их сургуульд профессор, доктор (Ph.D) П. Отгонбаяр; профессор, доктор (Ph.D) З.Биндэрьяа, дэд профессор, доктор (Ph.D) М.Сугар, ахлах багш Н.Гэрэлтцолмон, Ж.Сарантуяа, О.Алтанзагас, Б.Жавхлан, Ч.Мягмарцэнд, С.Мөнхтуяа, С.Энхболд, Х.Баатарсүрэн, Ц.Отгонбаяр, Т.Болдбаатар, Ц.Амарсанаа нарын 14 багш амжилттай зочлоод ирлээ.
Томилолтын хугацаанд Эрхүү хотын Техникийн их сургуулийн лаборатори, анги танхим хичээл сургалтын үйл ажиллагаа болон судалгааны төвүүдтэй танилцаж, цаашид оюутнуудыг зуны дадлагаар харилцан солилцож ажиллах талаар хэлэлцэн тохиролцов.

Зураг 1, 2. Эрхүү хотын Техникийн их сургууль дээр. 2019.12.24.


Зураг 3,4,5,6. Лаборатори, анги танхим, хичээл сургалтын үйл ажиллагаатай танилцав. 2019.12.24.


Зураг 7,8,9,10,11,12. “Технопарк” судалгааны төв 2019.12.25.

Зураг 13, 14. Сургуулийн удирдлагуудтай дугуй ширээний ярилцлага хийв. 2019.12.26.
Мэдээг бэлтгэсэн: Н.Гэрэлтцолмон
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!