ДҮРСЛЭХ ГЕОМЕТРИЙН УЛСЫН XI ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА
Дүрслэх геометрийн Улсын XI олимпиадыг 2019 оны 12 сарын 21-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Олимпиадад ШУТИС,МУБИС, ХААИС, ҮБХИС, ТЗДС, ТТДС, ТДС, ИЗОУИС, ШМТДС зэрэг 8 их, дээд сургуулийн Дүрслэх геометр хичээлийг анх удаа судлан үзэж буй шилдэг 30 гаруй оюутан оролцож мэдлэг, оюун ухаан, чадвараа сорин өрсөлдлөө.
Олимдиадын үеэр зурагзүйн сургалтын тулгамдаж буй асуудал болон сургалтын агуулга, арга зүйн талаар ЭШ-ний бага хурал зохион байгуулагдаж нийт их, дээд сургуулийн багш нарын 9 илтгэл хэлэлцүүлэгдэж ажлын туршлага, санал бодлоо хуваалцав.
.jpg)
Багш нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулах комисс олимпиадын дүнг гаргахад:
.jpg)
1-р байр М.Оргилноров. ШУТИС, 2-р байр Б.Энхтүвшин. ШУТИС,
3-р байр С. Самданням. ШУТИС, Б.Ган-Эрдэнэ. Шинэ Монгол ТДС нар шалгарав.

Багийн дүнгээр: 1-р байр ШУТИС, 2-р байр Шинэ Монгол ТДС, 3-р байр Төмөр Замын ДС тус тус шалгарлаа.
Нийт оюутан суралцагчид болон олимпиадыг зохион байгуулахад идэвхтэй оролцсон их, дээд сургуулийн багш нартаа талархал илэрхийлэхийн зэрэгцээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт ерөөе.
БАС. Архитектурын салбар
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
2019.12.21.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!