Азийн томоохон их сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг “ASIA BRICOM 2019” тэмцээнд манай ШУТИС-БАС-ийн оюутнууд тэргүүллээ
Азийн томоохон их сургуулиудын барилгын инженерийн мэргэжлээр сурч буй оюутнуудын дунд онолын мэдлэгээ батжуулах болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйд тэмүүлэх инженерүүдийг бэлтгэх зорилгоор зохион байгууллагддаг “ASIA BRICOM” тэмцээн нь 12 дахь жилдээ 2019 оны 8 сарын 23-аас 27-ны өдрүүдэд Индонез улсын Маланг хотын “Universitas Brawijaya” их сургуульд амжилттай зохион байгуулагдлаа.
Улсынхаа үндэсний ялагч болсон багууд нь Азийн тэмцээнд оролцох эрхээ авдгаараа тус тэмцээний чансааг харуулдаг.
Энэ жил Япон, Индонез, Тайланд, Тайван, Монгол, Вьетнам зэрэг зургаан улсын их сургуулиудыг төлөөлөн нийт 16 багийн 110 оюутан, 30 багш оролцож оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдлөө.
Д/д |
Улс |
Их сургуулийн нэр |
Oноо |
|
1 |
Japan |
Tottori University |
95,44 |
|
2 |
Mongolia, “Triples” |
Mongolian University of Science and Technology, SCEA |
87,48 |
I |
3 |
Japan |
Gifu University |
59,06 |
II |
4 |
Mongolia “Team grit” |
Mongolian University of Science and Technology, SCEA |
55,23 |
III |
5 |
Vietnam |
Can Tho University |
49,55 |
|
6 |
Thailand |
King Mongkut's University of Technology Ladkrabang |
49,45 |
|
7 |
Indonesia |
Universitas Brawijaya |
48,95 |
|
8 |
Taiwan |
National Ilan University |
25,79 |
|
9 |
Indonesia |
Universitas Sebelas Maret |
23,97 |
|
10 |
Indonesia |
Universitas Muhammadiyah Yogyakarta |
23,27 |
|
11 |
Taiwan |
National Central University |
19,33 |
|
12 |
Thailand |
Kasetsart University Bangkhen Campus |
18,67 |
|
13 |
Thailand |
Kasetsart University Kamphaeng Saen Campus |
17,92 |
|
14 |
Thailand |
Srinakhrinwirot University |
17,86 |
|
15 |
Japan |
University of Fukui |
12,93 |
|
16 |
Japan |
Tokyo Institute of Technology |
12,02 |
|
Японы Тоттори Их Сургуулийн хувьд ерөнхий дүнгээр 95,44 оноо авсан боловч тэмцээний дүрэм ёсоор гоо зүй болон илтгэлийн төрөлд сүүлийн байр эзэлсэн тул ерөнхий гүйцэтгэлийн шалгаруулалтаас хасагдсан юм. Иймд тус ган-гүүр зохион бүтээх тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн профессор Я. Дүйнхэржав, ахлах багш, доктор О. Алтанзагас удирдагчтай “Triples” баг – “Тэргүүн” байр, Б. Эрдэнэболд удирдагч багштай “Team Grit” баг нь “Гутгаар” байрыг ерөнхий дүнгээр тус тус эзэллээ. Үүнд:
ШУТИС –ийн “Triples” багийн хувьд:
Ерөнхий дүнгээр - ТЭРГҮҮН байр
ШУТИС-ийн “Team Grit” багийн хувьд:
Ерөнхий дүнгээр - ГУТГААР байр
ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойг угтан амжилт гаргасан Барилга, Архитектурын Сургуулийн профессор, багш, оюутнууддаа халуун баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Ирээдүйн залуу инженер – хөгжлийн түлхүүр
Эрдмийн цагаан буян үргэлжид дэлгэрэх болтугай.
ШУТИС БОЛОН ТОКИОГИЙН ИХ СУРГУУЛЬ ОЮУТАН СОЛИЛЦОХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭХЛЭЛИЙГ ТАВИЛАА.
2025.05.08-ний өдөр ШУТИС-ийн "Ажил олгогчдын нэгдсэн, уулзалт өдөрлөг"-ийн арга хэмжээ 11.00-16.00 цагийн хооронд амжилттай явагдаж дууслаа.
“ГАН ГҮҮР-2025” 6 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ.
Korea Resource Circulation Industry Promotion Association (RIPA) Holds International Resource Circulation Cooperation Conference in Mongolia
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль Орчны Судалгаа, Шинжилгээний Төвтэй хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.