Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан 13 дах удаагийн семинар боллоо
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль болон Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтарсан 13 дах удаагийн семинар 2019 оны 06 сарын 21-ний өдөр амжилттай болж өнгөрлөө.
Семинарын үйл ажиллагааны хүрээнд профессор Young-Oh Kim “Survival Strategies for Climate Change Adaptation: Be Robust & Adaptive”, профессор Bongki Moon “Surf the Data Tsunami: Leveraging Gears and Platforms” сэдвээр лекц уншлаа.

Барилга Архитектурын Сургуулийн БИС-ын ахлах багш доктор (Ph.D) Ц.Цоггэрэл “Determination of Empirical Equation of Natural Period for Buildings in Ulaanbaatar, Mongolia”, ХБОИС-ын багш доктор (Ph.D) Б.Аюурзана “Development of Immersed Boundary-Lattice Boltzmann Method for Open Channel Seepage Flows”, ХБОИС-ын багш доктор (Ph.D) Б.Билгүүн “Investigation of the Unit Energy Consumption for Insulated Residential Buildings in Ulaanbaatar, Mongolia”, БИС-ын гэрээт багш магистр Б.Батзаяа “Confinement Effect of Concrete by Basalt Fiber and Ductile PEN fiber”; Сөүлийн Үндэсний Их Сургуулийн профессор Jae Young Kim “Coffee Grounds Recycling for a Heavy Metal Adsorbent”, профессор Youngsang Kwon “Visionary Smart City”, профессор Young-Oh Kim “Adaptive Drought Mitigation Planning: A Korean Example with Real Option Analysis”, профессор Bongki Moon “Real-Time Clustering of IoT Data-Commercial Vehicles in Seoul” сэдвээр хэлэлцүүлэв.
Сөүлийн Үндэсний Их сургуулийн төлөөлөгчид семинарын төгсгөлд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнантай цаашдын хамтын ажиллагааны талаар уулзалт хийв.
Хамтарсан 14 дэх удаагийн семинар ирэх жил Сөүлийн Үндэсний Их Сургууль дээр зохион байгуулагдана.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!