ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн (БАС) багийнхан Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд (Asia Steel Bridge Competition, ASBC) амжилттай оролцож, Угсралт (Construction), Бүтээц (Structural), Илтгэл (Presentation) гэсэн гурван төрөлд тус бүр 1-р байр, Гоо зүй (Aesthetics) төрөлд 3-р байр эзэлж, нийлбэр дүнгээр тэргүүн байрт шалгарлаа.
Энэ удаагийн тэмцээнд Ази тивийн 5 орны барилга, дэд бүтцийн инженерийн чиглэлээр суралцдаг их сургуулиудаас нийт 35 баг өрсөлдсөн бөгөөд оролцогчдын тоогоор эдгээр тэмцээнүүдийн дунд хамгийн томд тооцогдлоо. Нийлбэр дүнгийн эцсийн жагсаалтад ШУТИС-ийн баг тэргүүн байрыг эзэлсэн бол Фукуйн Их Сургуулийн 1-р баг 2-р байранд, мөн тус сургуулийн 2-р баг 3-р байранд тус тус шалгарлаа.
Тэмцээнийг зохион байгуулагчдын санаачилгаар Япон улсын томоохон барилга, дэд бүтцийн компаниуд энэ жилийн тэмцээнд оролцож, өөрсдийн зохиосон гүүрийн загваруудыг танилцуулан, ачааллын тэмцээнд хооронд нь өрсөлдүүлсэн нь тэмцээнийг улам сонирхолтой болгосон онцлог хэсэг боллоо. Үүнийг зохион байгуулагч талын, Фукуйн Их Сургуулийн профессорууд тэмцээнийг улам чамин болгож, оюутан-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн ач холбогдолтой алхам гэж онцлон тэмдэглэлээ.
Мөн тэмцээний төгсгөлд хэлсэн тэмцээнийг гол санаачлагчдын нэг Токио хотын ИС болон Токиогийн Технологийн Институтын хүндэт профессор Читоши Микигийн хэлсэн үгийг орууллаа. Ирэх жилийн Азийн Ган гүүр тэмцээнийг Тайланд улсын Касецарт ИС зохион байгуулахаар болсон байна.
|
|
|
|
|
|
Багийг удирдсан багш нар
Архитектур мэргэжлийн 3 оюутан:
Усны барилга байгууламж мэргэжлийн 1 оюутан:
Барилгын Инженерчлэл мэргэжлийн 5 оюутан:
Япон улс (24 баг)
Индонез улс (4 баг)
Тайланд улс (4 баг)
Тайвань (2 баг)
Монгол улс (1 баг)

8-р сарын 26 (Лхагва) — Нээлт ба тэмцээний өдөр
8-р сарын 27 (Пүрэв)


Энэ амжилтад хүрэхэд тусалсан бүх ивээн тэтгэгч, дэмжигч байгууллага, хувь хүмүүстээ ШУТИС-ийн БАС-ын өмнөөс чин сэтгэлийн гүн талархлаа илэрхийлье! Таны итгэл, дэмжлэг бидний хүчийг нэмж, энэхүү түүхэн ялалтад хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ.
Мөн энэхүү нэр хүндтэй тэмцээнийг гайхалтай зохион байгуулсан Фукуйн Их Сургууль-д гүн талархал илэрхийлье! Мэргэжлийн өндөр түвшинд, найрсаг уур амьсгалд зохион байгуулсанд баярлалаа.
Тэмцээнд хамтран өрсөлдсөн бүх Азийн улс орны их сургуулийн багуудад мөн адил хүндэтгэл, талархлаа илэрхийлье — та бүхэнтэй хамт өрсөлдсөн энэ туршлага бидэнд маш их зүйлийг зааж сургалаа.
Монголын инженерийн боловсрол дэлхийн тавцанд гарч байгаад бахархалтай байна!

ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлын хүрээнд Хотын усны тэсвэрлэх чадварыг сайжруулах Байгальд түшиглэсэн шийлүүд сэдвээр зэрэгцээ үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
UNCCD COP17-хуралд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим, Хаягдал боловсруулах технологи мэргэжлийн багш нар “ШУТИС —Органик хаягдлын менежментийн асуудал ба инновацийн шийдэл. Хүүхэд залуучуудын оролцоо” сэдвээр сургалт, семинар хийж оролцлоо.
INTERNATIONAL ASSOCIATION FOR BRIDGE MAINTENANCE AND SAFETY 2026 (IABMAS 2026) – ГҮҮРИЙН ЗАСВАР АРЧЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд БНСУ-ын Softdsp компаниас сургалт, судалгааны хэмжилтийн тоног төхөөрөмж 2026.06.22-д хандивлав.