Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралаар (UNCCD COP17)-ын Цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлын талаар хэлэлцэхээр Конвенцын 197 Тал, шинжлэх ухааны байгууллагууд, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн 12,000 гаруй төлөөлөгч Улаанбаатар хотноо 2026.08.17-28 өдрүүдэд Цэнхэр болон Ногоон бүс дээр хуралдаж байна. Ногоон бүс нь иргэд, олон нийтэд нээлттэй бөгөөд цөлжилт, газрын доройтол, гангийн асуудал, тэдгээрийн эдийн засаг, хүнс, ус, амьжиргаа, тогтвортой хөгжилд үзүүлэх нөлөөг ойлгох, шийдэл, инновац, сайн туршлагатай танилцах оролцооны талбар юм.
Энэхүү хуралд ШУТИС, Барилга Архитектурын сургууль, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим, Хаягдал боловсруулах технологи мэргэжлийн багш нар UNCCD COP17 Ногоон бүсэд 8-р сарын 18, Интерактив өдөр, Өгөдэй танхимд “ШУТИС — Органик хаягдлын менежментийн асуудал ба инновацийн шийдэл. Хүүхэд залуучуудын оролцоо” сэдвийн дор органик хог хаягдлын төрөл, тэдгээрийн задрал, түүнээс ялгарах хүлэмжийн хийн ялгарал, органик хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилах, хадгалах систем, тээвэрлэх, боловсруулах технологийн шийдэл, инноваци, хүүхэд залуучуудын оролцоо гэсэн агуулгын дор сургалт, семинар хийж оролцлоо.
Энэхүү сургалт, семинарын үр дүнд оролцогчид болон компаниудтай сургалт, дадлага, судалгаа чиглэлээр хамтран ажиллах олон сувгууд нэмэгдлээ. Семинарын цаг дууссан ч асуулт, хариулт, яриа хэлэлцүүлэг үргэлжилсэн халуун дулаан семинар боллоо.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ








Мэдээ бэлтгэсэн. ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!