БНСУ-ын Softdsp компанийн захирал асан ноён Кан Дэ Юн болон Цахилгааны инженерийн доктор Хам Жон Гол нараас нарийн хэмжилтийн тоног төхөөрөмжийг хандивласныг тэнхимийн судлаач багш Ким Чёнг 2026.06.22 өдөр хүлээлгэн өглөө. Хандивласан тоног төхөөрөмжид Компьютерт суурилсан дижитал осциллограф (Загвар: SDS-200A): 10 ширхэг, Осциллографын сорьц (Probe): 15 ширхэг багтана.
Эдгээр тоног төхөөрөмжийг цахилгаан хэмжилт, дохионы шинжилгээ, инженерийн суурь туршилт зэрэг практик сургалтад ашиглах боломжтой. Мөн инженерчлэл, хүрээлэн буй орчин судлал, дижитал технологийг уялдуулсан салбар хоорондын боловсролын үндэс суурийг тавихад чухал хувь нэмэр оруулах юм. Уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд дижитал технологийн гүйцэтгэх үүрэг чухал бөгөөд, энэхүү төхөөрөмж нь өгөгдөл цуглуулах, мэдрэгчийн дохионы шинжилгээ, дижитал хэмжилт болон хүлэмжийн хийг бууруулах хяналт, тайлагнал, баталгаажуулалтын (MRV) системийг хөгжүүлэх зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн дижитал судалгаанд хэрэглэх юм.

Мэдээ бэлтгэсэн. Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!