2026 оны 6 сарын 10 - ны өдөр /ШУТИС 8-р байр, 12 давхарт, олон улсын хурлын танхимд/ БАС-ийн Инженерийн байгууламжийн тэнхимийн Авто зам, Гүүр, Усны барилга байгууламж мэргэжлээр төгсөгч оюутнуудыг мэргэжлийн чиглэлээр ажил олгогчидтой танилцуулах, ажлын байранд зуучлах, дадлага хийх оюутнуудыг дадлага хийж ажиллах боломжоор хангах байгууллагуудтай танилцуулах “Ажил олгогч төгсөгчдийн өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа.
Монголын Авто Замчдын Холбоо, Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо, Монголын Усны Инженерчлэлийн Мэргэжлийн Холбоо болон авто зам, гүүр, усны барилга байгууламж чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 10 гаруй байгууллага, оролцлоо.

Өдөрлөгийн хүрээнд ИБТ – ийн мэргэжил тус бүрээр шилдэг дипломын төсөл шалгаруулав. Үүнд:

Өдөрлөгийн үеэр 2025-2026 оны хичээлийн жилд дээрх хөтөлбөрүүдээр амжилттай суралцаж, хамт олноо манлайлсан оюутнуудад урамшуулал, мөнгөн шагнал олгов.
“Авто замын инженерчлэл” хөтөлбөрийн шилдэг дипломын төслийг ивээн тэтгэж оролцсон “Макс рөүд” ХХК, “Гүүрийн инженерчлэл” хөтөлбөрийн шилдэг дипломын төсөл ба амжилттай суралцаж буй 1-4 дүгээр курсын 7 оюутны суралцах үйл ажиллагааг дэмжиж ивээн тэтгэсэн “Монголын авто замчдын холбоо”-нд ИБТ-ийн авто зам гүүрийн мэргэжлийн багш нараас гүнээ талархаж буйгаа илэрхийлье.
Авто зам, гүүрийн чиглэлээр 2025 онд элсэн суралцаж буй оюутнуудын дунд “Мэргэжлийн удиртгал” хичээлийн хүрээнд зохион байгуулсан уралдаант тэмцээнд тэргүүн байр эзэлсэн багийг урамшуулан дэмжиж ажилласан “Монголын авто замчин залуучуудын холбоо”-нд ИБТ-ийн авто зам гүүрийн мэргэжлийн багш нараас гүнээ талархаж буйгаа илэрхийлье.
“Усны барилга байгууламж” хөтөлбөрөөр амжилттай суралцаж буй 1,2-р курсын 2 оюутны суралцах үйл ажиллагааг дэмжиж ивээн тэтгэсэн “Хидро инженеринг” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

ШУТИС, БАС, Инженерийн байгууламжийн тэнхимээс уламжлал болгон жил бүр зохион байгуулагддаг энэхүү өдөрлөгийг төдийгүй салбарын мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагааг дэмжин ивээн тэтгэж ажилласан “Монголын Авто Замчдын Холбоо”, “Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо”, “Монголын Усны Инженерчлэлийн Мэргэжлийн Холбоо”, “Макс рөүд” ХХК, “Хидро инженеринг” ХХК-д дахин талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.


Тэнхимийн багш ажилчдын зүгээс нийт төгсөгчдөдөө халуун баярыг хүргэж ажлын өндөр амжилт хүсье.
БАС-ийн ИБТ-ийн хамт олон 2026.06.10
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.