Жил бүрийн уламжлал болсон "Барилга, Байгууламжийн Геотехникийн Асуудлууд" эрдэм шинжилгээний XVIII бага хурал 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус бага хурлын хүрээнд геотехникийн инженерчлэл, хөрсний механик, суурь бүтээц, барилга байгууламжийн найдвартай байдал зэрэг чиглэлийн хамгийн сүүлийн үеийн судалгаа, шинжилгээний ажлууд хэлэлцэгдэж, эрдэмтэн судлаачид болон инженер мэргэжилтнүүд харилцан туршлагаа солилцон, шинжлэх ухаан–үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулав.
Энэхүү хурлыг хамтран зохион байгуулсан Техники Технологийн Их Сургууль, Үндэсний Техникийн Их Сургууль, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо, Монголын Геотехникийн Инженерүүдийн Холбоо Болон "Сойл Трейд" ХХК-д гүн талархлаа илэрхийлье.
Мөн урилгыг хүлээн авч, бага хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн БНСУ-ын профессорууд Hwang Tae-Hun, Seung-Won Oh, Япон улсын профессорууд Yoshiyuki Yagiura, Sanjay Pareek, Yusuke Fujikura, Jiro Takagi, Yosuke Misaki нарт чин сэтгэлийн талархлаа дэвшүүлж байна.
Бага хуралд оролцсон бүх судлаачид, илтгэгчид болон зохион байгуулагчдад талархал илэрхийлж, цаашдын судалгаа, бүтээлч ажилд нь өндөр амжилт хүсье!









БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!