ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D) Ц.Уранцэцэг, магистр багш Д.Тэргэл нь цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн экосистемийн тогтвортой менежментийн чиглэлээр Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургуулиас зохион байгуулсан “2026-TRAINING ON DESERTIFICATION CONTROL TECHNOLOGY AND INDUSTRIAL INNOVATION” мэргэжлийн сургалтад амжилттай хамрагдлаа.
Тус сургалтын хүрээнд:
зэрэг сэдвүүдээр онол, практик хосолсон мэдлэг, туршлага солилцсон үр дүнтэй сургалт боллоо.
Мөн сургалтын үеэр олон улсын болон дотоодын судлаач, мэргэжилтнүүдийн туршлагаас суралцаж, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй шинэ технологи, инновац, судалгааны арга зүйтэй танилцсан. Энэхүү сургалтад хамрагдсанаар цаашдын судалгаа, сургалтын үйл ажиллагаанд цөлжилт, газрын доройтол, хүрээлэн буй орчны тогтвортой менежментийн асуудлыг илүү өргөн хүрээнд тусган ажиллах боломж бүрдэж байна. Цаашид байгаль орчны хамгаалал, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэн, судалгаа шинжилгээ болон мэргэжлийн үйл ажиллагаандаа үр дүнтэй ашиглах зорилготой ажиллах болно.
Цөлжилт нь зөвхөн байгаль орчны асуудал бус нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, усны нөөц, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой дэлхий нийтийн тулгамдсан сорилт болоод байна. Иймээс инженерийн бүхий л салбарын мэргэжилтнүүд хамтран оролцох шаардлагатай асуудал гэдгийг сургалтын үеэр онцлон хэлэлцсэн. Тухайлбал, эрчим хүчний үр ашигтай технологи нэвтрүүлэх, дулааны алдагдлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, бохир усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэх, хаягдлыг зөв менежментээр боловсруулах, дахин боловсруулах технологийг хөгжүүлэх, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалтыг дэмжих зэрэг олон чиглэлээр бодит хувь нэмэр оруулах шаардлагатай байгааг онцолсон. Мөн метан болон бусад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон технологи хөгжүүлэх, нөөцийн үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх нь цөлжилт, газрын доройтол, дэлхийн дулааралтай тэмцэх чухал арга замуудын нэг болохыг хэлэлцсэн болно.
Сургалтын хүрээнд цөлжилт, газрын доройтол, дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгарал зэрэг асуудлууд нь хоорондоо нягт холбоотой бөгөөд зөвхөн нэг салбарын асуудал биш, харин бүх салбарын хамтын оролцоо шаардсан дэлхийн хэмжээний сорилт болохыг онцолсон. Энэхүү сургалтаас олж авсан мэдлэг, туршлага нь цаашдын судалгаа, сургалтын үйл ажиллагаанд тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, ногоон технологи, нөөцийн үр ашигтай менежментийн асуудлыг илүү өргөн хүрээнд тусган хэрэгжүүлэхэд ач холбогдолтой болж байна.


ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
S-QUAD ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
“АХМАД БАГШИЙН УУЛЗАЛТ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.