Монгол улсын хот байгуулалтын дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх КОЙКА олон улсын байгууллагын SQUAD төсөл (2022-2027) хэрэгжиж “Хот ба бүс нутгийн төлөвлөлт” хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын зэргийн сургалт болон судалгааны ажил эхэлж тогтвортой явагдаж байна. Төслийн хүрээнд ШУТИС болон Сөүлийн Үндсэний Их Сургуулийн хамтарсан ахисан түвшний хос зэргийн хөтөлбөр хэрэгжиж буйгаас гадна СҮИС-ийн багш нар хичээл заах, дипломын төсөл удирдах, хоёр сургуулийн багш нар хамтарч судалгаа хийх зэрэг олон талт академик үйл ажиллагаа үр дүнгээ өгсөөр байна.
Энэ хугацаанд сургалтын чанарт нөлөөлөх, зорилгод нийцсэн суралцах орчныг бий болгож, шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж суурилуулах ажил амжилттай хийгдсэн бол өнөөдөр 2 дахь худалдан авалтаар сургалт, судалгаанд ашиглах шинэ тоног төхөөрөмжийг хүлээн авч, ёслолын баримт бичгийг КОЙКА байгууллагын суурин төлөөлөгч Жу Хэн-Ран болон БАС-ийн захирал Б.Нарантуяа нар үзэглэлээ.

S-QUAD ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
“АХМАД БАГШИЙН УУЛЗАЛТ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“БАРИЛГЫН МАТЕРИАЛ” УЛСЫН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
7 дахь удаагийн “Ган гүүр-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөв.
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Аз Эко ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.