ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг магистр, доктор оюутны Эрдэм шинжилгээний хурал 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурал нь оюутан судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин урамшуулах, судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, зөвлөгөө авах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд танилцуулах, харилцан туршлага хуваалцах, хамтран ажиллах бололцоог бүрдүүлэхэд оршдог.
Энэ удаагийн хурлыг”М СИ ЭС Интернэйшнл” ХХК ивээн тэтгэж оролцов.

Үнэлгээний комисст БАС-ийн ЭНБ дарга Г.Адъяажав, ИБТ-ийн дэд профессор М.Цас-Оргилмаа, ХБОИТ-ийн дэд профессор Ц.Уранцэцэг, АТ-ийн ахлах багш Г.Цовоодаваа, БИТ-ийн ахлах багш Т.Мөнх-Өнөр, нар ажиллаж судлагдсан байдлын дүгнэлт эшлэл, шинжлэх ухааны агуулга түвшин, үр дүн шинэлэг тал онол практик ач холбогдол, илтгэлийн чанар өгүүлэл стандарт баримталсан эсэх, асуулт хариулт гэсэн шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэлээ.



Магистр оюутны хурлын Тэргүүн байрыг Барилгын инженерчлэлийн тэнхимийн ахлах багш Н.Баяржавхлан удирдагчтай магистрант Д.Булган ”Үнсний нэмэлттэй бетоны шахалтын бат бэхийг машин сургалтын аргаар урьдчилан таамаглах” сэдэвт илтгэлээр;
Дэд байрыг Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Б.Лхагвадулам удирдагчтай Ж.Бат-Эрдэнэ ”Алтны уурхайн баяжуулалтын усыг урвуу осмос технологиор цэвэрлэх судалгаа” сэдэвт илтгэлээр тус тус эзлэв.
Амжилттай оролцсон оюутнуудад өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгч байгууллага М СИ ЭС Интернэйшнл ХХК-н мөнгөн тэтгэлэг (1-р байр 700 000 төгрөг, 2-р байр 500 000 төгрөг) гардуулав.

Доктор оюутны хурлын Тэргүүн байрыг Барилгын инженерчлэлийн тэнхимийн ахлах багш Д.Гомбосүрэн удирдагчтай докторант Б.Золжаргал “Төмөр бетон каркасан барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг бат бэх болон хэв гажилтад үндэслэн үнэлэх тэсвэрлэлтийг бат бэх болон хэв гажилтад үндэслэн үнэлэх” сэдэвт илтгэлээр эзлэв.
Тэргүүн байр эзэлсэн докторант Д.Золжаргалд өргөмжлөл, кредитийн урамшуулал, ивээн тэтгэгч байгууллага М СИ ЭС Интернэйшнл ХХК-н мөнгөн тэтгэлэг болох 700 000 төгрөгийг гардуулав.

Ивээн тэтгэж оролцсон “М СИ ЭС Интернэйшнл” ХХК-д талархал илэрхийлье.
Нийт шалгарсан судлаачдадаа зорьсондоо хүрэх итгэл, зүтгэл, эрмэлзлээрээ дүүрэн байж цаашдын эрдэм судлалын ажилдаа амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Мэдээ бэлтгэсэн: БАС-ЭША
ШУТИС, Барилга, Архитектурын Сургууль болон Аз Эко ХХК-тай хамтран ажиллах Санамж бичиг хийлээ.
БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН БАКАЛАВР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА,
“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2026” амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш, дэд профессор Б.Аюурзана Италийн Катаниагийн их сургуульд ажиллаад ирлээ.