“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2026” амжилттай зохион байгуулагдлаа.

ШУТИС БАС Барилгын Инженерчлэлийн Тэнхимээс жил бүр улсын хэмжээнд зохион байгуулдаг “Төмөрбетоны Аян - 2026” оюутны туршилт судалгаа, эрдэм шинжилгээний хурал 2026 оны 01 сарын 02 өдрөөс 03 сарын 05-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

16 дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү аянд ШУТИС Барилга Архитектурын сургууль, ШУТИС-ийн харьяа Дарханы Технологийн сургууль, Техник Технологийн Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Их Сургууль, Монгол Коосэн Технологийн Коллеж зэрэг нийт 14 багийн 80 гаруй барилгын инженерчлэл, зам болон гүүрийн инженерчлэл, архитектур, усны барилга байгууламж зэрэг мэргэжлээр суралцагч оюутнууд “ХӨНГӨРҮҮЛСЭН ТӨМӨРБЕТОН АРК” бэлтгэж, туршилт судалгаа хийж, аман болон ханын илтгэлээр оролцлоо. Аяны шагналын санг “ЭФЭС КОНСТРАКШН” ХХК ивээн тэтгэж, шүүгчээр ” ЭФЭС КОНСТРАКШН” ХХК – ны ахлах инженер Т.Мичидмаа, ”ДОМУС ФОРТИС” ХХК-ний захирал, МУ-ын зөвлөх инженер М.Баярмагнай, ”МОГҮМБ КОНСТРАКШН” ХХК-ны бүтээцийн тооцооны ерөнхий инженер, МУ-ын зөвлөх инженер Э.Энхбаяр нар ажиллав.

Шагналт байрууд:

1-р байр - “АРКОН” баг (ШУТИС,БАС)

2-р байр – “ЖАСТ АРК” баг (ШУТИС,БАС)

3-р байр – “ШИНЭ МОНГОЛ” баг (ШМТИС)

4-р байр – “БҮТЭЭГЧ МОНГОЛ” баг (ТТИС)

5-р байр – “АРК ЛАБ” баг (ШУТИС,БАС)

Тусгай байр –Тусгай байр –“ВЭЛЛКҮМ” баг (ШУТИС, ДаТС)

Тусгай байр –“АЛТАН ОРД” баг (ТТИС)

Тусгай байр –“АРСИ КООЗОО” баг (МКТК)

Шилдэг аман илтгэл – “АРКОН” баг (ШУТИС,БАС)

Шилдэг ханан зурагт илтгэл – “ЖАСТ АРК” баг (ШУТИС,БАС)

Энэ жилийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан ШУТИС БАС Барилгын Инженерчлэлийн Тэнхимийн багш нар, ивээн тэтгэгч болон шүүгч нартаа талархал илэрхийлье.
Аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон оюутнууддаа сурлагын амжилтыг хүсэн ерөөе.

1-р байр - “АРКОН” баг (ШУТИС,БАС)

2-р байр – “ЖАСТ АРК” баг (ШУТИС,БАС)

3-р байр – “ШИНЭ МОНГОЛ” баг (ШМТИС)

4-р байр – “БҮТЭЭГЧ МОНГОЛ” баг (ТТИС)

5-р байр – “АРК ЛАБ” баг (ШУТИС,БАС)

Тусгай байр –“ВЭЛЛКҮМ” баг (ШУТИС, ДаТС)

Тусгай байр –“АЛТАН ОРД” баг (ТТИС)

Тусгай байр –“АРСИ КООЗОО” баг (МКТК)

Шилдэг аман илтгэл – “АРКОН” баг (ШУТИС,БАС)

Шилдэг ханан зурагт илтгэл – “ЖАСТ АРК” баг (ШУТИС,БАС