Японы EX RESEARCH INSTITUTE LTD, YOKOHAMA URBAN SOLUTION ALLIENCE (YUSA) болон ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим “ХАЯГДАЛ БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ” Мэргэжлийн баг, НААНОВО ГРИН ЭНЕРЖИ ХХК, хамтран ‘WORKSHOP ON INTEGRATED WASTE MANAGEMENT IN ULAANBAATAR CITY, MONGOLIA” 2026.01.16-д ШУТИС-ийн Номын сангийн Хурлын зааланд танхим болон онлайнаар зохион байгууллаа.
WORKSHOP хөтөлбөрийн дагуу явагдаж Япон улсын EX судалгааны институцийн судлаач нарын “УБ хотын Хог хаягдлын менежментийн судалгааны үр дүн”, YOKOHAMA URBAN SOLUTION ALLIENCE-ийн “Yokohama хотын хог хаягдлын нэгдсэн менежментийн туршлага”, ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим “ХАЯГДАЛ БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ” чиглэлийн “Research Insights on Waste Management Challenges in Mongolia” илтгэл хэлэлцүүлж, Хог хаягдлын нэгдсэн менежементийн тулгамдаж буй асуудал, түүнийг шийдэх арга замууд, Монголд Waste to Energy боломжийн талаар хэлэлцүүлэг хийв.
Тус семинарт Япон улсын Элчин сайдын яам, EX судалгааны институцийн судлаач нар, YUSA-ийн төлөөлөл, БОУАӨЯ, Хүрээлэн буй орчны байгалийн нөөцийн газар, Нийслэл ХБХСГ, Улаанбаатар түншлэл төв, Хүннү хотын хөгжлийн корпораци, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, ШУТИС, БАС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Адьяажав, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар, оюутанууд болон Нааново Грин Энержи ХХК-ийн компаны төлөөлөл, Хот тохижилт компани ба бусад байгуулагаас 40 орчим оролцогчид танхимаар болон онлайнаар оролцлоо.








2026.01.20. Мэдээ бэлтгэсэн: ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим
“ТӨМӨРБЕТОНЫ АЯН-2026” амжилттай зохион байгуулагдлаа.
ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш, дэд профессор Б.Аюурзана Италийн Катаниагийн их сургуульд ажиллаад ирлээ.
ШУТИС, БАС, Барилгын Инженерчлэлийн тэнхимийн багш, доктор оюутнууд, сургалтын мастер нар Японы Хирошимагийн их сургуультай уулзалт семинар хийж, барилгын бүтээцийн лабораторын үйл ажиллагаатай танилцав.
XVII жарны "Сүрээр дагагч" Гал морин жилдээ сар шинэдээ сайхан шинэлээрэй.
БАС-ийн Хот төлөвлөлтийн тэнхимийн багш Э.Эрдэнэбат Монгол Улсын төрийн дээд Алтангадас одонгоор шагнагдлаа.