Нааново Грин Энержи ХХК-аас ШУТИС, Барилга Архитектурын Сургууль, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд “Хаягдал боловсруулах технологи” мэргэжлийн ЛАБОРАТОРИЙН ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАХ үйл ажиллагаа 2025.12.04-д ШУТИС, 2-17 лабоарторид зохион байгууллаа.
Нааново Грин Энержи ХХК нь ШУТИС, Барилга Архитектурын Сургуультай хамтран ажиллах Санамж бичгийг 2023.10.16-д хийсэн бөгөөд энэ хүрээнд хог хаягдлын анализ, хаягдлаас эрчим хүч гаргах технологийн лабораторийн багаж төхөөрөмжийг хандивлаж байна. Мөн Улаанбаатар хотын хог хаягдлын бүтцийн судалгааг Япон улсын EX судалгааны институцийн судлаач нартай хамтран хийж байгаа бөгөөд цаашид судалгаа үргэлжлэх болно.
Тус үйл ажиллагаанд ШУТИС, БАС-ийн захирал Б.Нарантуяа, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Адьяажав, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Ж.Даваацэрэн ба бусад багш нар болон Нааново Грин Энержи ХХК-ийн захирал Ц.Эрдэмбилэг, компаны төлөөлөл, Япон улсын EX судалгааны институцийн судлаач Kenichi Maekawa, Masaru Eto ба бусад ШУТИС-ийн багш нар оролцлоо.
НААНОВО ГРИН ЭНЕРЖИ ХХК-ийн хамт олонд ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЖ, АМЖИЛТ ХҮСЬЕ.









2025.12.05. Мэдээ бэлтгэсэн: ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.