Korean Society of Civil Engineers (KSCE) зүгээс зохион байгуулсан энэ удаагийн хуралд нийт 17 улсын Барилгын Инженерүүдийн Холбоод оролцсон бөгөөд “Барилгын инженерчлэл дэх тогтвортой менежмент ба тэсвэртэй технологи” агуулгын хүрээнд болж өнгөрлөө.
БНСУ-ийн Жежү хотноо зохион байгуулагдсан Азийн бүсийн Иргэний барилгын инженерчлэлийн эрдэм шинжилгээний 10 дахь хуралд ШУТИС-ийн БАС-ийн нийт 13 багш 3 доктор оюутнуудын хамт оролцоод ирлээ.
Тус хурлын хүрээнд ШУТИС-ийн БАС болон СҮИС-ийн Иргэний барилгын инженерчлэл ба хүрээлэн буй орчны инженерчлэлийн 17 дах удаагийн хамтарсан семинар давхар зохион байгуулагдаж ШУТИС-ийн Ректор Т. Намнан болон хуралд оролцсон БАС-ийн профессор багш нар болон доктор оюутнууд илтгэл хэлэлцүүлж амжилттай оролцов.
Хурлын онцлох нэгэн үйл явдал нь БИТ-ийн багш С.Ууганбаяр багш шилдэг илтгэл шагналыг “Research on the Effect of Cementious Materials on High-Performance Concrete in Mongolia” сэдвээр хүртсэн явдал байв.



БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!