
|
№ |
Илтгэгчийн нэр (Гишүүд) |
Мэргэжил |
Удирдагч багш |
Сэдэв |
|
1 |
Т.Эрдэнэчимэг |
Ус хангамж ариутга татуургын инженерчлэл |
C.Эрхэмбаяр |
Сэлбэ голын усны шинж чанарыг судлаж, сайжруулах |
|
2 |
Н.Нандинцэцэг |
Архитектур |
А.Билигт |
Архитектурын жижиг элементээр олон нийтийн орон зайн ашиглалтыг сайжруулах судалгаа |
|
3 |
Э.Энх-Амгалан |
Авто замын инженерчлэл |
Ц.Батжаргал |
Явган замын төлөвлөлт ба зорчигчийн сэтгэлзүйн түвшинг үнэлэх судалгаа |
|
4 |
Б.Номинжаргал |
Халаалт, агаар сэлгэлт, кондиционер |
Б.Мандал |
Анги танхимд дулаан эргүүлэн ашиглагчтай систем ашиглан дотор агаарын чанарт нөлөөлөх, түүний үр ашгийн судалгаа |
|
5 |
Э.Хулан |
Халаалт, агаар сэлгэлт, кондиционер |
Д.Тэргэл |
Өрөөний дотор агаарын чанарыг сайжруулах боломжийн судалгаа |
|
6 |
Х.Сайнаа |
Архитектур |
Д.Болормаа |
Орон сууцны гадна орчны тохижилтыг иргэдийн оролцоотой сайжруулах судалгаа |
|
7 |
С. Нандин-Эрдэнэ |
Халаалт, агаар сэлгэлт, кондиционер |
Ц.Уранцэцэг |
Автобусны дотор агаарын чанарыг дээшлүүлэх судалгаа |
|
8 |
О.Уянга |
Архитектур |
А.Өэлүн |
Улаанхуарангийн ачааны төмөр зам дагуух галт тэрэг, авто машин, явган хүний гурвалсан хөдөлгөөний судалгаа |
|
9 |
Ц.Мөнх-Үйлс |
Барилгын инженерчлэл |
С.Пүрэвдорж |
Буурийн жигд бус суултын нөлөөгөөр төмөр бетон каркасан барилгын зоорийн хананд үүсэх ан цав |
|
10 |
Ш.Амгаланбаяр |
Архитектур |
Д.Болормаа |
Их дээд сургуулийн барилгын хүртээмжтэй орон зайг үнэлсэн нь |
|
11 |
Б.Шугайп |
Барилгын инженерчлэл |
Ж.Алтанцэцэг |
Ойвойлттой хөрсөнд бага оврын барилгын суурийг төсөллөх |
|
12 |
Н.Доржсүрэн |
Гүүрийн инженерчлэл |
А.Пүрэвсүрэн |
ШУТИС-ийн V байрны урд шар хад явах чиглэлийн болон сансрын тойргоос зүүн 4 зам болон 100 айл явах чиглэлийн зам дээгүүр явган хүний гүүр төлөвлөх |
|
13 |
Б.Нандин-Эрдэнэ |
Ус хангамж ариутга татуургын инженерчлэл |
А.Зул |
Цэвэрлэх байгууламжийн бохир ус цэвэрлэгээний түвшинг тогтоох, бичил биетүүдийн тоо толгойг тодорхойлох |


“Судлаач оюутан-2025” бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэл, шилдэг контент шалгаруулалт 2025 оны 10 сарын 30-ний өдөр болов. Нийт 13 илтгэл хэлэлцүүлэгдсэнээс доктор (PhD), С.Пүрэвдорж удирдагчтай Ц.Мөнх-Үйлс, Б.Хулан нар " Буурийн жигд бус суултын нөлөөгөөр төмөр бетон каркасан барилгын зоорийн хананд үүсэх ан цав " сэдэвт илтгэлээр Тэргүүн байр; Магистр Д.Болормаа удирдагчтай Ш.Амгаланбаяр “Их дээд сургуулийн барилгын хүртээмжтэй орон зайг үнэлсэн нь (Улаанбаатар хотын их сургуулиудын жишээн дээр)” сэдэвт илтгэлээр Дэд байр; Магистр Б.Мандал удирдагчтай М. Б.Номинжаргал, Г.Дашмаа, Ц.Анужин нар " Анги танхимд дулаан эргүүлэн ашиглагчтай систем ашиглан дотор агаарын чанарт нөлөөлөх, түүний үр ашгийн судалгаа" сэдэвт илтгэлээр Гутгаар байр тус тус эзлэв. Мөн шилдэг контент төрөлд Магистр Ц.Батжаргал удирдагчтай Э.Энх-Амгалан Н.Анхбаяр Т.Гүндэгмаа нар “Явган замын төлөвлөлт ба зорчигчийн сэтгэлзүйн түвшинг үнэлэх судалгаа “ сэдэвт контентоор тусгай байр эзлэв. Судлаач оюутан-2025 бакалавр оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож байр эзэлсэн багуудад өргөмжлөл, мөнгөн шагнал, кредитийн урамшууллыг олгов.


Мөн Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Барилга Архитектурын Сургуулийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцсон багуудын шилдэг постер шалгаруулах өдөрлөг 2025 оны 11-р сарын 17 өдрөөс 11-р сарын 20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Постерын уралдаанд нийт 7 баг оролцов.







Шалгаруулалт 11-р сарын 20 нд 11:00 цагаас 2-р байрны 2 давхарт болов. Магистр Д.Болормаа удирдагчтай Ш.Амгаланбаяр “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй орон зайг их дээд сургуулийн барилгад үнэлсэн нь (Улаанбаатар хотын их сургуулиудын жишээн дээр)” сэдэвт ханын илтгэлээр Тэргүүн байр; Магистр А.Билигт удирдагчтай Н.Нандинцэцэг, П.Анужин, Ө.Есүйгэн, Ч.Амина, О.Энххүслэн, Н.Жанчив, Д.Нинжбадгар, О.Амар, Г.Батчимэг, Д.Мөнгөнтуяа нар “Архитектурын жижиг элементээр олон нийтийн орон зайн ашиглалтыг сайжруулах судалгаа” сэдэвт ханын илтгэлээр Дэд байр; Доктор (PhD), С.Пүрэвдорж удирдагчтай Ц.Мөнх-Үйлс, Б.Хулан нар " Буурийн жигд бус суултын нөлөөгөөр төмөр бетон каркасан барилгын зоорийн хананд үүсэх ан цав " сэдэвт ханын илтгэлээр гутгаар байр тус тус эзлэв. Шилдэг постер шалгаруулах уралдаанд амжилттай оролцож байр эзэлсэн багуудад өргөмжлөл, мөнгөн шагнал олгов.




Судалгааны ажлаа амжилттай гүйцэтгэж бусдыгаа манлайлан оролцсон нийт оюутнууддаа цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье.
Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША
Японы EX RESEARCH INSTITUTE LTD, YOKOHAMA URBAN SOLUTION ALLIENCE болон ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим, НААНОВО ГРИН ЭНЕРЖИ ХХК хамтран “ WORKSHOP ON INTEGRATED WASTE MANAGEMENT IN ULAANBAATAR CITY, MONGOLIA” ШУТИС-ийн Номын сангийн Хурлын зааланд 2026.01.16-д зохион байгууллаа.
БАС-ийн багш, ажилтнууд Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
Д.БАТТОГТОХ БАГШИЙН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ ГЕОМЕТРИЙН ШУТИС-ИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
“АВТО ЗАМ-2025” АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
JOINT CONFERENCE OF THE ISEC 2025 / ASEA SEC 7 олон улсын эрдэм шинжилгээний хурал