ШУТИС, БАС-ийн Инженерийн байгууламжийн тэнхим, НҮБ-ийн Хабитат Монгол хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Харбины Технологийн Их сургуулийн Хүрээлэн буй орчны сургуулийн Дэд захирал Вей Лианглианг, багш Шионг Тинг, Хятадын Инженерүүдийн академийн Академич, Хабрины Технологийн их сургуулийн Дэд ерөнхийлөгч асан, Профессор Рен Нанчи, Шанхайн Каикуан насосны үйлдвэрийн төлөөлөлийг урьж 2025 оны 11 сарын 1 – 2025 оны 11 сарын 4 – ийг хүртэл чадавхжуулах сургалт, уулзалтуудыг зохион байгууллаа. Зочин профессоруудын айлчлалын үеэр Монголын усны инженерчлэлийн мэргэжлийн холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбооны хамтран Усны инженерүүдийг чадавхжуулах “Үерийн ногоон дэд бүтэц ба тогтвортой ус зайлуулах систем” 4 хоногын сургалтыг төрийн мэргэжилтэнгүүд, зөвлөх үйлчилгээний компаниудын инженерүүд, их сургуулийн багш нарт зориулан зохион байгуулав. Сургалтад нийт 50 гаруй хүмүүс хамрагдаж Хятадын шингээгч хотын туршлага, нүүрс төрөгчийн бага ялгаралтай, байгальд ээлтэй хот байгуулалтын усны дэд бүтцийн талаар шинэ ойлголт, мэдлэгүүдээс суралцав.




БАС-ийн захирал Б.Нарантуяа, БАС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Адьяажав, Инженерийн байгууламжийн тэнхимийн эрхлэгч Н.Болдбаатар нар Профессор Вей ЛиангЛианг 2025 оны 11 сарын 3-нд хүлээн авч цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Мөн өдөр Профессор Вей ЛиангЛианг ШУТИС -ийн залуу багш, судлаач, профессоруудтай судалгааны талаар уулзалт зохион байгуулж Харбины технологийн их сургуульд суралцах, судалгаа хийх боломжуудын талаар танилцуулав.

Энэхүү 4 өдрийн айчлалын хүрээнд усны чиглэлийн олон мэргэжилтэн, инженерүүд тогтвортой, уян хатан, дасан зохицсон хотын усны дэд бүтцийг байгуулах, ашиглах талаар Хятадын туршлагуудаас суралцсанаас гадна Харбины Технологийн сургуулийн Хүрээлэн буй орчны сургуультай БАС-ийн Инженерийн байгууламжийн тэнхим, Хүрээлэн буй орчны инженерийн тэнхим цаашид хамтран ажиллах үүд хаалга нээгдэж байна.
Мэдээ бэлтгэсэн: Инженерийн байгууламжийн тэнхимийн ахлах багш: Б.Аюурзана
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!