ШУТИС, Барилга Архитектурын Сургууль, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн “071205 Хаягдал боловсруулах технологи” хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөлийн хэлэлцүүлэг ба Шинэ номын нээлт боллоо.

ШУТИС, Барилга Архитектурын Сургууль, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн “071205 Хаягдал боловсруулах технологи” хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөл Сургалтын хөтөлбөрийг сайжруулах талаар хэлэлцүүлэгийг 2025.10.23-д ШУТИС, Номын сан хурлын танхимд зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгийн зорилго нь 071205 “Хаягдал боловсруулах технологихөтөлбөрийн мэргэжлийн зөвлөл (ХМЗ) байгуулах, бакалаврын сургалтын хөтөлбөрийг сайжруулах, элсэгч-суралцагч-төгсөгч-ажил олгогчийн уялдаа холбоог сайжруулах, хог хаягдлын салбарын хүний нөөц, мэргэжил дээшлүүлэх талаар тодорхой шийдэлд хүрэх байлаа.

Тус хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газар,  Орчны бохирдлын хэлтэс; Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв; Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилга, барилгын материалын бодлого зохицуулалтын газар; Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;  Эрүүл мэндийн яам, Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар; Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс;  Хог хаягдлын менежментийн олон улсын зөвлөх; Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо; ТМЛ хуванцар боловсруулах үйлдвэр; Хөвсгөл аймагийн ЗДТГ;  Сүхбаатар аймагийн ЗДТГ; Булган, Хишиг-өндөр сум;  Чингэлтэй дүүргийн ЗДТГ; Сонгино хайрхан дүүргийн ЗДТГ; Сонгино-Хайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний компани; Хан-уул дүүргийн Эко хотын тээвэр ААТҮГ; Чингэлтэй дүүрэгийн тохижилт үйлчилгээний компани; Эко Орчин ХХК; Элемент медикал ХХК; Ханбогд вэйст менежмент центр ХХК;  Өмнөговь, Ханбогд хот тохилт ОНӨААТҮГ; Говь-Алтай аймаг“Алтай хотын тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ; Ногоон сууц ТББ; төгсөгчид танхим болон онлайнаар оролцлоо.

Энэ үеэр “Энгийн хог хаягдлын ландфиллын төлөвлөлт, ашиглалт, хаалт, нөхөн сэргээлт” шинэ номын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд ШУТИС, БАС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Адьяажав, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн зөвлөх профессор С.Чулуунхуяг, ШУТИС-ийн төв номын сангийн захирал Т.Энхцацрал, мэргэжилтэн Энхтүвшин, Хог хаягдлын менежментийн олон улсын зөвлөх Б.Дэлгэрбаяр, Хаягдал боловсруулах технологи мэргэжлийн төгсөгчид, оюутнууд, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн ахисан түвшиний оюутанууд оролцлоо.

Тус хэлэлцүүлэгт оролцсон, дэмжсэн Хог хаягдлын салбарын бүх шинжээч, судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүд, төгсөгчид, оюутнууддаа өндөр амжилт хүсье.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГИЙН ХӨТӨЛБӨР

Хугацаа:  2025 оны 10 сарын 23, Пүрэв, 09-13.00 цаг

Хаана: ШУТИС, Номын сангийн 6 давхар, Хурлын танхим (604)

Цаг

Сэдэв

Илтгэгч

09:00

Бүртгэл

 

09:20

Нээлт хэлэлцүүлэгийн талаарх танилцуулга

Б.Лхагвадулам

09.30

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хог хаягдлын менежментийн талаарх бодлого, чиглэл

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Орчны бохирдлын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч: Ө.Мөнхбаяр

09:50

Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент, хүний нөөцийн байдал

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэсийн дарга Б.Мөнх-эрдэнэ

10:10

Зураг авхуулах, Цайны завсарлага

 

10:20

ШУТИС, Хаягдал боловсруулах технологи мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн сайжруулалт

ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим, дэд профессор

Б.Лхагвадулам

10:40

Хэлэлцүүлэг, санал авах, судалгаа авах

 

12:00

ХМЗ батлах, хөтөлбөрийн санал нэгтгэх, Дүгнэлт

Б.Лхагвадулам

12:30

Энгийн хог хаягдлын ландфиллын төлөвлөлт, ашиглалт, хаалт, нөхөн сэргээлт номын нээлтийн үйл ажиллагаа

Д.Тэргэл

Б.Лхагвадулам

2025.10.24

Мэдээ бэлтгэсэн: ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим