ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Профессор, багш, судлаачдын Эрдэм шинжилгээний хурал” 2025 оны 04 дугаар сарын 14-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг хурлын зорилго нь профессор, багш, судлаачдын гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх, сурталчлах, харилцан туршлага солилцох, залуу судлаачдыг дэмжихэд оршино.
Энэ удаагийн хурлыг доктор (ScD), Я.Дүйнхэржав захиралтай “Зураг төсөл оношилгооны Реконстракшн төв, Б.Мөнхбаяр захиралтай “Барилгын эрчим хүч хэмнэлтийн сургалт судалгааны төв”-үүд ивээн тэтгэн, хамтран ажиллаа.
Үнэлгээний комисст БАС-ийн ЭНБ дарга, доктор Г.Адъяажав, ХБС-ын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч, доктор Э.Пүрэв-Эрдэнэ, ХБОИС-ын эрхлэгч, доктор Ж.Даваацэрэн, БИС-ын дэд профессор, доктор Ж.Алтанцэцэг, ИБС-ын ахлах багш, доктор Б.Аюурзана нар ажиллав.

Комиссын гишүүд
БАС-ийн захирал доктор Б.Нарантуяа хурлыг нээн үг хэлэв.

БАС-ийн захирал Б.Нарантуяа (PhD)
Тэргүүн байрыг барилгын инженерийн салбарын ахлах багш, доктор (PhD) Г.Ариунаа, “Өрөгт бүтээцэн барилгын газар хөдлөлтийн эрсдлийн үнэлгээний харьцуулсан судалгаа” сэдвээр
Дэд байрыг барилгын инженерийн салбарын дэд профессор, доктор (PhD) Р.Хишигээ, “Бетоны нүх сүвийн бүтэц, тархалтыг мөнгөн ус нэвчүүлэх аргаар судалсан үр дүн” сэдвээр
Гутгаар байрыг барилгын инженерийн салбарын ахлах багш, доктор (PhD) Х.Уламбаяр, “Хавтгайн шилбэн системийн статик шинжилгээний тооцооны автоматжуулалтыг хөгжүүлэх судалгаа” сэдэвт илтгэлээр тус тус эзлэв.

Тэргүүн байр ахлах багш, Г.Ариунаа доктор (PhD)

Дэд байр дэд профессор Р.Хишигээ доктор (PhD)

Гутгаар байр ахлах багш, доктор (PhD) Х.Уламбаяр
Тэргүүн байр эзэлсэн ахлах багш, доктор (PhD) Г.Ариунаад өргөмжлөл, Зураг төсөл оношилгооны “Реконстракшн төв”-ийн мөнгөн шагнал 600 000 төгрөг, дэд байр эзэлсэн дэд профессор, доктор (PhD) Р.Хишигээд өргөмжлөл, “Барилгын эрчим хүч хэмнэлтийн сургалт судалгааны төв”-ийн мөнгөн шагнал 500 000 төгрөг, гутгаар байр эзэлсэн ахлах багш, доктор (PhD) Х.Уламбаярт өргөмжлөл, Зураг төсөл оношилгооны “Реконстракшн төв”-ийн мөнгөн шагнал 400 000 төгрөгөөр тус тус шагналаа.

Шүүгчээр ажилласан нийт эрдэмтэн багш нартаа Баярлалаа.

Шалгарсан профессор, багш нар 2025.04.30-ны өдөр зохиогдох ШУТИС-ийн “Эрдмийн чуулган-2025” эрдэм шинжилгээний хуралд оролцоно. Нийт оролцсон профессор, багш судлаачиддаа баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд өндөр амжилт хүсье.
Профессор, багш, судлаачдын судалгааны ажилд үнэтэй хувь нэмэр оруулж, ивээн тэтгэгчээр ажилласан Я.Дүйнхэржав захиралтай Зураг төсөл оношилгооны “Реконстракшн төв” болон Б.Мөнхбаяр захиралтай “Барилгын эрчим хүч хэмнэлтийн сургалт судалгааны төв”-үүдийн хамт олонд нийт оролцогчдынхоо өмнөөс гүн талархал илэрхийлье.
Та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, өсөн дэлгэрч байх болтугай.
Мэдээ бэлтгэсэн БАС-ЭША
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!