Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-ийн Барилга, архитектурын сургууль (БАС)-ийн Хүрээлэн буй орчны салбарын Инженерчлэл клубийн санаачилгаар,Тэсо пропертис ХХК санхүүжилтээр хамтран 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ШУТИС-ийн II-р байрны 207,208,209 ангиудад “Бат холбоос-2024” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд ШУТИС-ийн Хүрээлэн буй орчны тэнхимийн оюутнуудын дунд анх удаагаа зохиогдож байна. Тус тэмцээний зорилго нь ШУТИС-ийн Хүрээлэн буй орчны тэнхимийн оюутнууд хамрагдав. Тэмцээний зорилго нь оюутнуудын мэргэжлийг ур чадварыг нэмэгдүүлэхэд мэргэжилдээ илүү дуртай болоход нь чиглэн зохион байгуулагдлаа.
- “Бат холбоос”-ийн анхдугаар тэмцээнд 13 баг оролцсон ба тэмцээн нь онолын хэсэг болон угсралтын хэсэг гэсэн 2 шат дамжлагаар болсон бөгөөд:
![]() |
![]() |
| Тэргүүн байранд: HVAC engineer баг | Дэд байранд: ШУТИС Од баг |
![]() |
![]() |
| Гутгаар байранд: ШУТИС Инженерчлэл баг | Тусгай байр: Үндэсний Техникийн Их Сургууль баг |
тус тус шалгарлаа.
Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт оюутнууд, дэмжиж ажилласан БАС-ийн захиргаа, ивээн тэтгэсэн Тэсо Пропертис ХХК, шүүгч, зохион байгуулж ажилласан нийт багш, ажилтнууддаа талархал илэрхийлж цаашдын ажил үйлс нь өөдрөг амжилттай байхыг ерөөе.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!