ШУТИС, БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбар “2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation” олон улсын эрдэм шинжилгээний семинарыг 2024.11.21-д ШУТИС-ийн Номын Сангийн 405 өрөөнд зохион байгуулав.
Тус семинарын зорилго нь уур амьсгалын өөрчлөлт, түүний үнэлгээ, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах Хүрээлэн буй орчны инженерчлэлтэй холбоотой шинэ, дэвшилтэт технологи, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлага солилцох, хэлэлцэх, залуу инженерүүдэд түгээн дэлгэрүүлэх юм.
“2024 International Workshop on Climate Change Adaptation and Mitigation” олон улсын семинарт 3 улсын инженерүүд, профессорууд оролцсон бөгөөд хөтөлбөрийн дагуу англи, солонгос ба монгол хэлээр 9 илтгэл танхим, цахим хосолсон хэлбэрээр явагдав.
Program |
||
12:30-13:00 |
Arrival & Registration |
|
Session 1: Moderator B.Munkhbayar |
Speaker |
|
13:00-13:10 |
Welcome speech & program briefing |
J.Davaatseren, Head of EED, MUST |
13:10-13:30 |
GHG emissions study of wastewater treatment and sewage |
MUST (D.Tergel) |
13:30-13:50 |
Development of boiler combustion burner and heating system using livestock waste and vegetable waste oil |
Flint Lab (Mr. Yoon Sung Wan) |
13:50-14:10 |
CO2 capture from combustion facility and reaction with steel slag, and production method of high-purity calcium carbonate |
Institute for Advanced Engineering (Dr. Choi Chang-Shik) |
14:10-14:30 |
Research current trends and movement of Environmental Engineering Department, SCEA |
MUST (Dr.Lkhagvadulam.B) |
14:30-14:50 |
Photo & Break Time |
|
Session 2: On-line session, Moderator B.Munkhbayar |
||
14:50-15:10 |
Climate change and Finance – Status in South Korea |
ECONOMIX (Dr. Noh Jang suh) |
15:10-15:30 |
Calculation methodology of Building Energy Performance |
TAO.LLC (Mr.Mandal.B),
|
15:30-15:50 |
Trend in Life Cycle Assessment in Korean Industries |
Ecoable Co.LTD (Dr. Cha Kyung Hoon) |
15:50-16:10 |
Proposing solutions to develop sustainable agriculture to adapt to climate change using the T-FANP model |
Hoa Sen University in HCMC, Vietnam (Dr. Nguyen Hoang Tuan) |
16:10-16:30 |
Method for measuring and calculating N2O greenhouse gas emissions from wastewater treatment facilities |
Tech University of Korea (Prof. Dr. rer. nat. Han Sien-Ho) |
16:30-16:40 |
Q&A, Workshop Closing |
|
Мөн БНСУ-ын Flint Lab компаны инженер Yoon Sung Wan нь хаягдал тос ашиглаж дулаан гаргах бага оврын зуухан дээр туршилт хийж танилцуулав.
Тус семинарт 8 байгууллагын 40 гаруй оролцогчид оролцсон бөгөөд БАС, Хүрээлэн буй орчны инженерийн салбарын төгсөх ангийн оюутнууд болон магистр, доктор оюутнууд оролцлоо.
Олон улсын семинарын үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын судлаач багш Ким Чёнг, ивээн тэтгэн дэмжин оролцсон Ган-Эко Монгол ХХК компанид талархал илэрхийлье.
Мэдээ бэлтгэсэн.
ШУТИС, Барилга архитектурын сургуулийн
Хүрээлэн буй орчны инженерийн салбар
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар, магистр, доктор оюутнууд Солонгосын их сургуультай уулзалт семинар хийж, дахин боловсруулах үйлдвэр, ус цэвэрлэх байгууламж, Ногоон барилгатай танилцав.
Дүрслэх геометр-ийн Улсын XV олимпиад
Д.Баттогтохын нэрэмжит ШУТИС-ийн Дүрслэх геометрийн Олимпиад 2024.12.07-ний өдөр зохион байгуулагдлаа.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2024-2025 оны хичээлийн жилийн ШУТИС-ийн Техникийн зурагзүйн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа