ШУТИС.Барилга, архитектурын сургууль болон Кёнжин Архитектор Номад” ХХК-ний хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн дараагийн нэг томоохон ажил болох “Барилга угсралт-1” номын нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр болж өнгөрлөө.
Энэхүү шинэ ном маань өнгөрсөн жилийн “Архитектур төлөвлөлт” гэсэн орчуулгын номын цуврал, мөн ерөнхий редактораар нь БАС-ийн багш нар ажилласан гэдгээрээ онцлог байлаа. Редактораар манай сургуулийн дараах багш нар ажилласан юм. Үүнд:
Р.Хишгээ БАС-ийн дэд профессор 1, 2-р бүлэг
Ж.Амарбаяр БАС-ийн СЧАДарга 3-р бүлэг
Б.Батзаяа БАС-ийн багш 6-р бүлэг
М.Сугар БАС-ийн профессор 7-р бүлэг
Ч.Мягмарцэнд БАС-ийн багш 7-р бүлэг
Б.Нарантуяа БАС-ийн захирал 9-р бүлэг
Энэхүү ном нь архитектур, барилгын инженер чиглэлээр суралцаж буй оюутнууд, мөн барилгын салбарт ажиллаж буй шинэ залуу инженерүүдэд барилга угсралтын ажлыг ойлгоход нь туслах зорилгоор барилгын үе шат бүрийн үндсэн агуулгыг гэрэл зургаар хамт нэгтгэн ангилж өгсөн юм.
Мөн номын нээлтийн үеэр ном хандивлах арга хэмжээ болж “Кёнжин Архитектор Номад” ХХК-иас ШУТИС, БАС-ийн багш оюутнуудын сургалтад зориулж “Барилга угсралт-1” номоос 260 ширхгийг хандивлалаа.
Хамтран оролцсон бүх багш нартаа баярлалаа.
БАС-ийн захирлын зөвлөл
![]() |
![]() |
![]() |
![]() |

АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.