Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга Архитектурын Сургууль болон Парис хотын Ла Виллетийн Архитектурын Сургуулиуд нь 2013 оноос эхлүүлэн өнөөг хүртэл тасралтгүй жил бүр хамтарсан судалгаа болон воркшопын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.
Барилга Архитектурын Сургууль болон Парис хотын Ла Виллетийн Архитектурын Үндэсний Сургуулиуд нь хамтын ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж Европын Холбооны ERASMUS төслийн 93,000 еврогийн санхүүжилттэйгээр Архитектурын хөтөлбөртэй хамтран 3 жилийн төсөл хэрэгжүүлэхээр болж 2023.09.28-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Уг үйл ажиллагааны хүрээнд Барилга Архитектурын Сургуулийн Архитектурын хөтөлбөрийн 5-р дамжааны оюутнууд болох О.Эрдэнэбаяр, С.Гүнбилэг нар оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран нэг жилийн хугацаанд Ла Виллетийн Архитектурын Сургуульд суралцахаар болсон ба 2024.08.30-ны өдөр Франц улсыг зорьсон. Оюутнууд маань дотуур байрандаа байрлаж хичээлдээ хамрагдаж эхлээд байна.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.