“Төмөрбетоны аян-2024”
2024 оны 02.26-03.01-ний өдөр “Төмөрбетоны аян-2024” -ний туршилт судалгааны болон эрдэм шинжилгээний хурал амжилттай явагдаж өндөрлөлөө. 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү аянд ШУТИС Барилга Архитектурын сургууль, Техник Технологийн Дээд Сургууль, Шинэ Монгол ТДС, Үндэсний их сургууль, Их засаг Үндэсний инженер технологийн сургуулийн 14 багийн 70 гаруй барилгын инженер мэргэжлээр суралцагч оюутнууд төмөрбетон дам нуруу бэлтгэж, туршилт судалгаа хийж, аман ба ханын илтгэлээр оролцлоо. Аяны шагналын санг ивээн тэтгэгч “ТЭСО пропертис” групп, шүүгчээр ТЭСО пропертис группийн чанарын албаны дарга Ч.Баярбилэг, АКМИ ХХК-ний ерөнхий инженер М.Баярмагнай, БАС-ийн ахлах багш доктор О.Алтанзагас нар ажиллав. Тус аяны байрууд:
1-р байр –“Concrete Tower” баг (ШУТИС, БАС)
2-р байр –“Гэрэлт Цамхаг” баг (ШУТИС, БАС)
3-р байр –“Шинэ Монгол” баг (ШМТДС)
Тусгай байр –“Теори” баг (ШУТИС, БАС)
Тусгай байр –“IET” баг (ТТДС)
Шилдэг ханан зурагт илтгэл –“Concrete Tower” баг (ШУТИС, БАС)
Шилдэг аман илтгэл –“Бүтээгч Монгол” (ТТДС)
Төмөрбетоны аяны талаарх мэдээ товхимолыг бэлтгэн гаргаж, оролцогч багуудын оюутан болон багш нартаа хүргэв.
Энэ жилийн үйл ажиллагааг тасралтгүй амжилттай зохион байгуулсан М.Сугар, Г.Ариунаа, Б.Жавхлан, Т.Мөнх-Өнөр, Д.Энхгэрэл багш нар болон ивээн тэтгэгчид, шүүгч нартаа талархал илэрхийлье.
Аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон оюутан суралцагчиддаа сурлагын амжилтыг хүсэн ерөөе.
![]() |
|
![]() |
![]() |
| 1-р байр –“Concrete Tower” баг (ШУТИС, БАС) | 2-р байр –“Гэрэлт Цамхаг” баг (ШУТИС, БАС) |
![]() |
![]() |
| 3-р байр –“Шинэ Монгол” баг (ШМТДС) | Шилдэг аман илтгэл –“Бүтээгч Монгол” (ТТДС) |
![]() |
![]() |
| Шилдэг ханан зурагт илтгэл –“Concrete Tower” баг (ШУТИС, БАС) |
Тусгай байр –“IET” баг (ТТДС) |
![]() |
![]() |
| Тусгай байр –“Теори” баг (ШУТИС, БАС) | Ивээн тэтгэгч “TESO PROPERTIES” ХХК-ын хамт олонд талархлын бичиг гардуулав |
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
“АВТО ЗАМ-2025” АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
JOINT CONFERENCE OF THE ISEC 2025 / ASEA SEC 7 олон улсын эрдэм шинжилгээний хурал
НААНОВО ГРИН ЭНЕРЖИ ХХК-аас ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимд “ХАЯГДАЛ БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ” мэргэжлийн ЛАБОРАТОРИЙН ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАХ үйл ажиллагаа боллоо.
“CECAR10” Civil Engineering Conference at the Asian Region олон улсын эрдэм шинжилгээний хурал
"2IP-2025” арга хэмжээ