Монгол улсад усны барилга байгууламжийн инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойг тохиолдуулан ШУТИС-ийн Хүндэт профессор ахмад багш Г.Нансалмаагийн хөдөлмөр алдрыг тэмдэглэх арга хэмжээ 2023 оны 11 сарын 28 өдөр ШУТИС- Төв номын сангийн 604 тоотод ёслол төгөлдөр боллоо. Арга хэмжээний үеэр БАС-ийн захиргаа, Гидравлик усны барилга, байгууламжийн /Гидротехникийн тэнхим/ багийн хамт олон болон үе үеийн төгсөгч шавь нарын зүгээс хүндэтгэл үзүүлсэн бөгөөд ахмад багш маань арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт шавь нар болон усны барилга байгууламж мэргэжлээр суралцаж оюутнуудад алтан сургаалаа айлдаж, үнэтэй зөвөлгөөг өгч амжилтыг хүсэв.


Багш та
Амьдралд оч харвуулдаг хүчтэн
Ус мөрнийг
Далайд үдээд
Байрандаа үлддэг уулс юм
Тус бүтээж
Даяныг тэтгээд
Хариу нэхдэггүй өглөгч юм Та.
Багшдаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!