Эрдэнэт үйлдвэр “ТӨҮГ болон ШУТИС -ийн хамтын ажиллагааны гэрээний дагуу “Барилгын инженерчлэл” хөтөлбөрөөр магистрын сургалтад хамрагдан суралцаж буй Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ажилтнууд /магистр оюутнууд/ болон бусад ИТА-уудад хичээл, сургалт явуулах, БИС-ийн багш нар Эрдэнэт үйлдвэр болон лабораторитай танилцаж харилцан туршлага солилцох зорилгоор 2023.11.30-12.01-ний өдрүүдэд Эрдэнэт хотод ажиллаад ирлээ.
Томилолтын эхний өдөр:
БАС-ийн захирал Б.Нарантуяа, Сургалт чанарын албаны дарга М.Сугар, БИСалбарын эрхлэгч М.Оюунчимэг тэргүүтэй төлөөлөгчидийг Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, Эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан Ц.Төгсбуян, Сургалтын албаны дарга Д.Болор-Эрдэнэ нар хүлээн авч уулзалт хийж, сургалтын хөтөлбөр болоод цаашид хамтран ажиллах хүрээнд ярилцав.


“Төгсгөлөг элементийн арга”, “Төмөрбетон бүтээцийн гүнзгийрүүлсэн курс” хичээлүүдийн лекц орж оюутнууд багш нартайгаа уулзав. Үүний дараа зочдод аюулгүй байдлын зааварчилгааг Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн ХАБЭА-н инженер Д.Лхагва өгч, хүн бүрээр гарын үсэг зуруулж Эрдэнэт үйлдвэр рүү хөдлөв.
Эрдэнэт үйлдвэртэй танилцах аялал:



Томилолтын 2 дахь өдөр:
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ажилтнууд /магистр оюутнууд/ болон бусад ИТА-уудад захиалгат дараах сэдэв бүхий сургалтуудыг орж, инженерүүдэд сертификат олгов.


“Эрдэнэт үйлдвэр” виртуаль музей үзэж үүний дараа Эрдэнэт үйлдвэр “ТӨҮГ -ийн Зураг төслийн хүрээлэнтэй танилцаж туршлага солилцов.

Тус сургалт семинарыг санаачилж Эрдэнэт үйлдвэрээр зочлуулж, танилцуулсан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ажилтнууд /магистр оюутнууд/-даа талархал илэрхийлье.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.