Тайланд улсын Бангкок хотноо 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “ASIA BRICOM 2023” буюу Азийн Ган Гүүрийн тэмцээнд манай сургуулийн баг нийлбэр дүнгээр ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ. “ASIA BRICOM 2023” буюу “Азийн Ган Гүүрийн тэмцээн” энэ жил Тайланд улсын Бангкок хотноо 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 24-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд олон улсын 14 баг оролцсон байна. Тэмцээнд ШУТИС.Барилга, архитектурын сургуулийн Барилгын инженерийн салбарын ахлах багш Н.Гэрэлтцолмон, С.Пүрэвдорж нараар ахлуулсан баг амжилттай оролцож “Бүтээцийн өртөг төрөл”-д Тэргүүн байр, “Гоо зүй төрөл”-д тусгай байр, “Нийт өртөг” төрөлд 3-р байрыг тус тус эзэлж багийн нийлбэр дүнгээр АЗИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ. Тус багийг ивээн тэтгэгч ШУТИС.БАС, “Tэсо пропертис” ХХК, “Пи Си Ди Пи” ХХК, “Тамга Уул” ХХК-иудад гүнээ талархъя.




АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГЕОТЕХНИКИЙН АСУУДЛУУД" Эрдэм шинжилгээний XVIII бага хурал амжилттай боллоо.
Австри улсын Вена хотын Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд “FROM LAB TO LECTURE Connecting research, teaching and industry” International Week 2026 хуралд 2026 оны 05 дугаар сарын 18- 22 өдрүүдэд ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар оролцлоо.
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА.
ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.