Сонгино хайрхан дүүргийн ЗДТГ-тай хамтран ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхим, Хаягдал боловсруулах технологийн багш нар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах хандлагыг олон нийтийн оролцоотойгоор төлөвшүүлэх, ил задгай хог хаяхаас сэргийлсэн зөв дадал хэвшлийг бий болгох, орчны бохирдлыг бууруулах зорилгоор СХД-ийн 43 хорооны Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарт зориулсан “Хог хаягдлын менежментийн сургагч багш бэлтгэх” 2кр сургалтыг 2026.06.16-19 өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтанд оролцогчдод хог хаягдлын менежмент, ангилан ялгалт, олон нийтэд зөв дадал хэвшил төлөвшүүлэх, бордоо хийх зэрэг мэдлэг, ур чадварыг олгон, онол, дадлага, үйлдвэрийн орчинд явууллаа.
Цаашид Сонгино хайрхан дүүргийн ЗДТГ-тай хамтран хог хаягдлын асуудлыг шийдэх сургалт, судалгаа үргэлжлэн хийгдэх болно.








Мэдээ бэлтгэсэн: ШУТИС, БАС-ийн дэргэдэх Барилгын Сургалт, Хөгжлийн Төв
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!