ROAD EXPO 2026 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ, КОНФЕРЕНЦИД ОРОЛЦОВ.

“ROAD EXPO MONGOLIA” олон улсын үзэсгэлэн, яармаг нь авто замын салбарт хоёр жилд нэг удаа зохиогддог томоохон арга хэмжээ юм. Энэ удаагийн “ROAD EXPO MONGOLIA-2026” үзэсгэлэн яармаг "МИШЭЭЛ ЭКСПО" олон улсын үзэсгэлэн худалдааны төвд 04 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Зам, тээврийн яам, Монголын авто замчдын Холбоо ажилласан.

Энэхүү арга хэмжээний нэг хэсэг болох “Road Expo Conference -11” олон улсын хурлын үйл ажиллагаа 2026 оны 04 сарын 8, 9 өдрүүдэд "МИШЭЭЛ ЭКСПО" олон улсын үзэсгэлэн худалдааны төвийн хурлын Б танхимд зохиогдов. Хуралд ОХУ, ХБНГУ, БНСУ улсууд болон Монгол улс, ЗТЯ, НЗХГ, ЗТХТ ТӨҮГ, ШУТИС зэрэг төрийн байгууллагууд болон МАЗХ, МАЗЗХ зэрэг төрийн бус байгууллагууд, авто замын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 30 гаруй компани оролцов. Хурлын үеэр ОХУ, ХБНГУ, БНСУ болон дотоодын оролцогчид нийт 20 илтгэл хэлэлцүүлж авто замын салбарт тулгамдсан асуудал, шийдэл мөн авто замын салбарт гарч буй техник технологийн шинэчлэлийн талаар ярилцлаа.

  • М.Цас-Оргилмаа, “Авто замын салбарын инженер техникийн ажилтан бэлтгэх сургалтын үйл ажиллагаа” илтгэл танилцуулав.

Ханын илтгэлүүд үзэсгэлэнгийн танхимийн павилонуудад гарав. Үүнд:

  • М.Цас-Оргилмаа, “50 м урттай хэт өндөр үзүүлэлттэй бетон нийлмэл хайрцган дам нурууны даах чадвар”
  • О.Эрхэмбаяр, “Газар дээр нь холих аргаар хөрсийг цементээр бэхжүүлсэн суурийн орц найрлагын судалгаа”
  • Ц.Батжаргал, “Тойрог уулзвар төлөвлөх аргачлал боловсруулах судалгаа
  • А.Пүрэвсүрэн, “Нийлмэл материалаар төмөрбетон бүтээцийг хүчитгэх технологи аргачлал”
  • Д.Ган-Эрдэнэ, “Амьдралын мөчлөгийн өртөг тооцоололтын загвараар төслийн өртөг тооцоолох нь”

сэдвээр судалгааны ажлаа танилцуулав.

ШУТИС, БАС-ийн Инженерийн байгууламжийн тэнхим С-11 павилонд танилцуулга бэлдэж, дэд профессор М.Цас-Оргилмаа, багш О.Эрхэмбаяр, Ц.Батжаргал, А.Пүрэвсүрэн, дадлагажигч багш Д.Ган-Эрдэнэ, сургалтын мастер Ш.Сумъяабазар нар ШУТИС-д хэрэгжүүлж буй “Авто замын инженерчлэл”, “Гүүрийн инженерчлэл” бакалавр, магистр, докторын түвшний сургалтын үйл ажиллагаа, төгсөгчдийн судалгааны ажил, дурсгалын зураг зэргийг танилцуулан хөтөлбөрүүдээ сурталчилж ажиллав.

Барилга Архитектурын Сургууль, Инженерийн байгууламжийн тэнхим