ШУТИС & Парис Ла Виллетийн Архитектурын Сургуулийн (ENSAPLV) 12 жилийн амжилттай хамтын ажиллагаа
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн (ШУТИС) Барилга Архитектурын Сургуулийн Архитектурын тэнхим, Хот төлөвлөлтийн тэнхим нь 2013 оноос хойш Францын Парис Ла Виллетийн Архитектурын Үндэсний Сургуультай (ENSAPLV) хамтран хот төлөвлөлт, архитектур, хотын антропологийн чиглэлээр амжилттай, тогтвортой түншлэлийг хэрэгжүүлж байна. Энэхүү түншлэл нь боловсрол, судалгаа, мэргэжлийн туршлагыг хослуулсан сурган хүмүүжүүлэх болон шинжлэх ухааны томоохон төсөл юм.
2013-2024: Манай түншлэл нь 12 жилийн хугацаанд тасралтгүй, тогтвортой үргэлжилж, олон улсын хамтын ажиллагааны жишиг төсөл болж чадсан.
1. ТӨСЛИЙН ХҮРЭЭ БА ҮР ДҮН
Манай түншлэлийн гол хэлбэр нь Франц, Монгол оюутнуудын хамтарсан ОЛОН УЛСЫН АТЕЛЬЕ (WORSHOP) буюу судалгаа, төлөвлөлтийн ажил юм. Эдгээр ажлууд нь Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, орон зайн тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан, оуютнуудын дизайн төлөвлөлтөөр шийдвэрлэхэд чиглэгддэг.
- ОЮУТНЫ ХАМРАГДАЛТ: Нийт 140 гаруй Франц болон Монгол оюутан оролцсон.
- СУДАЛГААНЫ БАЙРШИЛ: Улаанбаатар хотын нийт 32 байршил дээрх нөхцөл байдлыг гүнзгийрүүлсэн судалгаа, оюутнуудын зураг төсөл хийгдсэн.
- ҮЙЛ АЖИЛЛАГАА: 2013-2025 оны хооронд 10 удаагийн олон улсын воркшоп болон 3 удаагийн олон улсын симпозиум зохион байгуулагдсан.
Зургийн тайлбар: Улаанбаатар хотын зураг дээр тэмдэглэгдсэн 32 цэг нь оюутнуудын багууд бодит байршилд ажиллаж, судалгаа хийсэн газруудыг илэрхийлж байна. Энэ нь энэхүү хамтарсан семинар, төслийн бодит үр дүн, цар хүрээг харуулж байна.

2. ХАМТЫН АЖИЛЛАГААГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛЖ, ОРОЦЛСОН БАГШ НАР
Энэхүү төслийг ШУТИС болон ENSAPLV-ийн өндөр мэргэшсэн, туршлагатай багш, мэргэжилтнүүд удирдан зохион байгуулж байна.
|
ТАЛ |
ҮНДСЭН УДИРДАГЧИД |
МЭРГЭЖИЛ |
|
Франц |
Оливье Бушерон (Olivier Boucheron) |
Архитектор, профессор, судлаач |
|
Марианита Палумбо (Marianita Palumbo) |
Хотын Антропологич, профессор, судлаач |
|
|
Кристиан Бланкот (Christiane Blancot) |
Архитектор, Хот Төлөвлөгч |
|
|
Монгол |
А.Өэлүн |
Ахлах багш, Ландшафтын архитектор, судлаач |
|
С.Амгалан |
Ахлах багш, архитектор, судлаач |
|
|
БУСАД ОРОЛЦСОН БАГШ НАР |
||
|
Бусад |
Э.Мөнхжин, Э.Сэлэнгэ, Э.Болорцэцэг, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Амаржаргал, С.Халиун |
БАС-ийн Хот төлөвлөлтийн тэнхим, Архитектурын тэнхмийн багш нар |
3. ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮРЭЭ
Манай төслийн амжилт нь олон улсын болон дотоодын нийт 12 нэр хүндтэй байгууллагын дэмжлэг, хамтын оролцоотой салшгүй холбоотой.
|
БАЙГУУЛЛАГУУД |
ҮНДСЭН ХАМТРАГЧИД |
|
Боловсрол/Судалгаа |
ENSAPLV, ШУТИС, ERASMUS+ Хөтөлбөр |
|
Хот Төлөвлөлт |
Парисын Хот Төлөвлөлтийн Ателье (APUR), Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газар, Улаанбаатар хотын Зураг Төслийн Хүрээлэн |
|
Засгийн Газар / Дипломат |
Монгол Улс дахь Францын Элчин Сайдын Яам, Франц Улс дахь Монголын Элчин Сайдын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар |
Энэхүү Франц-Монголын хамтын ажиллагаа нь манай оюутнуудад орчин үеийн, олон улсын түвшний мэдлэг, ур чадвар эзэмших боломжийг бүрдүүлж, Монголын хот төлөвлөлтийн салбарт шинэчлэлийн болон судалгааны суурийг тавьж байгаа маш чухал түншлэл юм.
Барилга Архитектурын Сургууль болон Парис хотын Ла Виллетийн Архитектурын Үндэсний Сургуулиуд нь хамтын ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж Европын Холбооны ERASMUS төслийн 93,000 еврогийн санхүүжилттэйгээр Архитектур, Хот төлөвлөлтийн тэнхмийн хөтөлбөртэй хамтран 3 жилийн төсөл хэрэгжүүлэхээр болж 2023.09.28-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Уг үйл ажиллагааны хүрээнд Барилга Архитектурын Сургуулийн Архитектурын хөтөлбөрийн 5-р дамжааны 2 оюутан болох О.Эрдэнэбаяр, С.Гүнбилэг нар оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран нэг жилийн хугацаанд Ла Виллетийн Архитектурын Сургуульд суралцаад ирсэн бөгөөд 2025.08.30-ны өдөр Архитектурын хөтөлбөрийн 5-р курсын дамжааны оюутан М.Цэлмүүн, Хот ба бүс нутгийн магистрын хөтөлбөрийн магистранд Ч.Батчимэг нар нэг жилийн хөтөлбөрөөр суралцахаар Франц улсыг зорьсон.


S-QUAD төсөл
S-QUAD төсөл: Хот байгуулалт ба бүс нутгийн хөгжлийн мэргэжлийн чадавх бэхжүүлэх хөтөлбөр
Төслийн зорилго
S-QUAD төсөл нь KOICA, Боловсрол, Шинжлэх ухааны яам (БШУЯ), Сангийн яам болон Сөүлийн Үндэсний Их Сургууль (SNU), ШУТИС (MUST)-ийн хамтын ажиллагаанд үндэслэн хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь Монгол Улсад хот байгуулалт, бүс нутгийн төлөвлөлтийн боловсролыг олон улсын түвшинд хүргэх, багш, судлаач, оюутны чадавхыг дээшлүүлэх зорилготой.
Үндсэн зорилт
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх Хот ба бүс нутгийн төлөвлөлтийн тэнхим-ийг ШУТИС-д байгуулах
- “Тогтвортой, аюулгүй, ухаалаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд ахисан түвшний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх
- Магистрын түвшний сургалтын зориулалттай боловсролын орчин бүрдүүлэх
- Шинэ тэнхимийн багш нарт зориулсан чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулах
- Хамтарсан судалгаа, хөгжлийн төслүүдийг эхлүүлэх замаар академик хамтын ажиллагааг өргөжүүлэх
- ШУТИС-ийн хот төлөвлөлтийн тэнхимд суралцаж буй оюутнуудад СҮИС-ийн профессоруудаар лекц, семинар зэргийг заалгах түүгээр дамжуулан мэдлэг, ур чадвар эзэмших боломж бүрдүүлэх
Хугацаа ба хамрах хүрээ
Уг төсөл нь 2022–2023 онд 3 талаар хэлэлцэгдэж батлагдсан бөгөөд 2024 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. 2027 оныг дуустал хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд сургалтын хөтөлбөр, хамтарсан судалгаа, хот байгуулалтын салбарын мэргэжилтний чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсээр байна.
Төслийн дундын тайлан: линк хавсралт 2
https://drive.google.com/file/d/1fO3nkTBEBxEBCHKJtqbBqXZ2I557ITF3/view?usp=drive_link
Токиогийн их сургууль
ШУТИС ба Токио Их Сургуулийн хамтын ажиллагаа
ШУТИС-ийн БАС-ийн Хот төлөвлөлтийн тэнхим болон Токио Их Сургуулийн Хотын инженерийн тэнхим нь хот байгуулалт, бүс нутгийн төлөвлөлтийн чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг (MoU) байгуулсан.
Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь:
- Хамтарсан судалгаа: Монгол, Японы хотуудын жишээ дээр тулгуурлан өргөн хүрээний сэдэв, хэмжээнд судалгаа хийх, төслийн санхүүжилт хамтран боловсруулах.
- Багш, судлаач, оюутны солилцоо: Богино хугацааны айлчлал, сургалт, семинар, дадлага, хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх.
- Бусад хамтын ажиллагаа: Бодлого боловсруулагчид болон олон нийтэд чиглэсэн нээлттэй семинар, сургалт, оюутны хамтарсан үзэсгэлэн, семинар зохион байгуулах.
Энэ хамтын ажиллагаа нь хоёр улсын их сургуулийн эрдэм шинжилгээ, боловсролын харилцааг өргөжүүлж, багш, оюутнуудад олон улсын түвшинд суралцах, хамтран ажиллах өргөн боломжийг олгоно.

Үндэсний түншлэл
ШУТИС ба Хот байгуулалт хөгжлийн газрын хамтын ажиллагааны санамж бичиг
2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль болон Хот байгуулалт хөгжлийн газар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн зорилго нь:
- Хот байгуулалтын мэргэжилтэн, инженер бэлтгэх, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх
- Судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, хамтын төсөл хэрэгжүүлэх
- Багш, оюутан, судлаачдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх
Хамтын ажиллагааны чиглэлүүд
- Судалгааны болон практик төсөл хэрэгжүүлэх
- Оюутан, багш нарт зориулсан дадлага, сургалт, мэргэжлийн семинар, арга хэмжээ зохион байгуулах
- Хот байгуулалтын мэргэжлийн салбарт хүний нөөцийн чадавх бэхжүүлэх
- Хот төлөвлөлт, хөгжлийн асуудлаар мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх
Хугацаа
Санамж бичиг нь 2024 оны 3 дугаар сарын 20-ноос 2027 оны 3 дугаар сарын 20 хүртэл хүчинтэй бөгөөд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр сунгах боломжтой.
Энэхүү хамтын ажиллагаа нь хот байгуулалтын салбарын судалгаа, боловсрол, мэргэжлийн хөгжлийг шинэ шатанд гаргах чухал алхам болж байна.

