Барилгын инженерийн салбарын дэд профессор С.Нямдорж профессор 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Монголын суумтгай ул хөрсөнд барилга, байгууламжийн буурь суурийн төслийн зохистой шийдэл боловсруулах шинжлэх ухааны үндэслэл” сэдвээр Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) –ын зэрэг амжилттай хамгааллаа. Уг эрдэм шинжилгээний ажлын зөвлөхөөр Академич, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашжамц, ОХУ-ын Санкт-Петербургийн Барилга, Архитектурын Их Сургуулийн профессор Р.А.Мангушев нар байлаа. С.Нямдорж багшдаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.



Барилга, архитектурын сургуулийн захирлын зөвлөл
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!