1959 онд анхны 23 оюутан Барилгын инженерийн ангид суралцаж эхэлснээр Монгол улсад инженер технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж ирсэн түүх буюу Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн түүх эхэлдэг. Бид төрөлх сургуулийнхаа 60 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлсэн бол өдгөө барилгын мэргэжлийн бие даасан тэнхим болох БАРИЛГЫН КОНСТРУКЦИЙН тэнхим байгуулагдсанаас хойш нэгэн жаран өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд Иргэний ба үйлдвэрийн барилга, ХАА-н барилга, Барилгын конструктор инженер, Цэргийн барилга, Барилгын инженер багш, Барилгын бүтээц эдлэлийн технологи, Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, Барилгын менежмент мэргэжлүүдээр нийт 6300 гаруй мэргэжилтнийг бэлтгэн гаргасан байна. Өнөөдөр тус салбарын бүрэлдэхүүнд 1964 онд байгуулагдсан Барилгын үйлдвэрлэлийн тэнхим, 1975 онд байгуулагдсан Барилгын материалын тэнхимийн залгамж халаа болсон багш ажилтнууд нэгдэн ажиллаж байна.
Төрөлх салбарынхаа 60 жилийн ойд зориулан бид дараах арга хэмжээг зохион байгуулж байна.
Барилгын инженерийн салбарт ажиллаж байсан нийт ахмадууд, дунд үеийнхэн, бүх үеийн төгсөгчид, хамтран ажиллагсад, нийт багш ажилтнууд, оюутнууддаа 60 жилийн ойн баярын мэндийг хүргэж эрүүл энх, амьдралын сайн сайхан бүхнийг хүсье
"Алтангадас одон"-гоор шагнагдсан багш нартаа баяр хүргэе
ШУТИС, БАС, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн багш нар, магистр, доктор оюутнууд Солонгосын их сургуультай уулзалт семинар хийж, дахин боловсруулах үйлдвэр, ус цэвэрлэх байгууламж, Ногоон барилгатай танилцав.
Дүрслэх геометр-ийн Улсын XV олимпиад
Д.Баттогтохын нэрэмжит ШУТИС-ийн Дүрслэх геометрийн Олимпиад 2024.12.07-ний өдөр зохион байгуулагдлаа.
АЖИЛ ОЛГОГЧ ТӨГСӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.