Дархан хот байгуулагдсаны 60, 61 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймгийн ЗДТГ, ШУТИС-ДаТС, ШУТИС-БАС, Дарханы ИДМСК, Монголын Усны Академи, Дарханы Ус Сувгийн Удирдах Газар, Дарханы Байгаль Орчны Аялал Жуулчлалын газраас хамтарсан ЭКО ХОТ-НОГООН БАЙГУУЛАМЖ -2022 онол практикийн бага хурал 10 сарын 14 нд ДаТС дээр амжилттай зохион байгуулагдлаа. Хурлаар зочин илтгэгч С.Чулуунхуягийн "Усны салбарын хүний нөөцийн төлөвлөлт, бодлогын өнөөгийн байдал" тэргүүтэй 16 илтгэл хэлэлцэн оройн 18 цагт өндөрлөлөө. Хэлэлцэгдсэн илтгэлээс ШУТИС-ДаТС-ийн Технологийн Салбарын ахлах багш, доктор Д.Болорцэцэг "Чацарганы үрийн нэмэлттэй чанамал хиамны технологийн судалгаа", ХААИС-ийн доктор, профессор Б.Энхтуяа "Ногоон байгууламж төлөвлөсөн газрын хөрсний судалгааны үр дүнгээс", ШУТИС-БАС-ийн Хүрээлэн буй Орчны Инженерчлэлийн Салбарын докторант Д.Тэргэл "Малын гаралтай хаягдлаас биохий гарган авах судалгаа" илтгэлүүд шагналт байранд шалгарлаа.


Тус хуралд БАС-аас захирал Б.Нарантуяа, тэргүүлэх профессор С.Чулуунхуяг нараар ахлуулсан салбар бүрийн төлөөлөл 13 судлаач багш, докторантууд оролцож илтгэл хэлэлцүүллээ.

БАС-ын захирал доктор Б.Нарантуяа өөрийн сургуулийн эрдэмтэн багш нарын хэвлүүлсэн сурах бичгийн багц дээжийг ДаТС-ийн захирал, доктор, профессор Ц.Батбаатарт гардуулан, судалгаа шинжилгээний ажлын амжилт ерөөв.

Оролцогч байгууллагууд уг хурлыг үр өгөөжтэй, чанартай болсныг тэмдэглээд, жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхыг санал болгож байлаа.
БАС-ийн багш нар Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
“БАРИЛГА-100” Монгол улсын хөгжлийн үндэс болсон барилгын салбарын нийт эрдэмтэн судлаачид, архитектор, инженерүүд, үе үеийн төгсөгч, оюутан залуустаа орчин цагийн БАРИЛГЫН САЛБАР үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.
ШУТИС-ийн багш Э.Болорцэцэг Сөүлийн Үндэсний Их Сургуульд хот төлөвлөлтийн докторын зэрэг амжилттай хамгааллаа.
Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд тэргүүн байрт шалгарсан Барилга, архитектурын сургуулийн багш, оюутнуудыг захирлын зөвлөл хүлээн авч баяр хүргэлээ.
ГАНГҮҮР 2026 — ФУКУЙ ХОТНОО ТҮҮХ БИЧЛЭЭ!